in

Сахар, амтлагч ба таатай үнэр: Судлаачид эртний Египетийн мумигийн гайхмаар үнэрийг судлав

Сүүлийн үеийн судалгаагаар эртний соёлыг ойлгоход үнэрийн өв уламжлал чухал болохыг онцолжээ.

Сахар, амтлагч ба таатай үнэр: Судлаачид эртний Египетийн мумигийн гайхмаар үнэрийг судлав

Та өмнө нь хэзээ ч бодож байгаагүй асуулт: Египетийн муми ямар үнэртэй вэ?
Олон улсын судлаачдын багийн хариулт тун сонирхолтой: модлог, халуун ногоотой, мөн амтлаг. Өнөөдөр Journal of the American Chemical Society сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар, эрдэмтэд уламжлалт шинжлэх ухааны аргуудын хамт мэргэшсэн хүний үнэр таних чадварыг ашиглан Египетийн эртний мумигийн үнэрийг судалжээ. Энэхүү бүтээлч хандлага нь муммижуулах явцын тухай шинэ ойлголтыг өгөөд зогсохгүй, үнэрийн өв уламжлал ямар чухал болохыг тодотгож байна.

“Мумми болсон биетийн үнэр олон жилийн турш мэргэжилтнүүд болон олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн ч, химийн болон мэдрэхүйн шинжлэх ухааны хосолсон судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байсан,” гэж University College London (UCL)-ийн химич, судалгааны тэргүүлэх зохиогч Матия Стрлич онцолсон байна. Тэрээр “Энэхүү шинэлэг судалгаа нь мумиг хадгалах төлөвлөлтийг сайжруулж, эртний занданшуулах материалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд тусална. Мөн музейн үзмэрүүдэд үнэрийн мэдээлэл нэмэх боломжийг нээж байна” гэжээ.

Хэдийгээр үнэр хүний нүдэнд үл үзэгдэх ч үнэндээ химийн молекулууд юм. Иймээс судлаачид хийн хроматографи (шинжилгээнд агуулагдах бүрэлдэхүүнийг тодорхойлох арга) болон массын спектрометр (нэгдлүүдийг ялгах технологи)-ийг ашиглан Каирын Египетийн музейд хадгалагдаж буй есөн мумигийн ялгаруулж буй химийн молекулуудыг шинжилжээ. Үүнээс гадна, мэргэшсэн “Үнэр танигчид” үнэрийн төрөл, эрч хүч болон таатай байдлыг үнэлсэн байна.

Судалгаагаар үнэрийн эх үүсвэрүүдийг эртний занданшуулах арга, орчин үеийн хамгаалах бодис, хортон шавьжны үлдэгдэл эсвэл биеийн байгалийн задрал гэх мэт хүчин зүйлсээс хамаарч ангилсан бөгөөд бүх процесс биеийг огт гэмтээхгүй, үл эвдэх аргаар хийгджээ. Эцэст нь, мумигийн үнэрийг модлог, халуун ногоотой, амтлаг хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь занданшуулах үед ихэвчлэн ашиглагддаг мирр, хуш модны давирхай, анхилуун давирхайнуудтай холбоотой юм.

“Үнэр бидэнд шинэ мэдээлэл өгч, өнгөрсөн цаг хугацааг ойлгоход мэдрэхүй ямар чухал болохыг харууллаа,” гэж судалгаанд оролцсон UCL-ийн өв соёлын судлаач Сесилия Бембибр хэлжээ.

Каирын Египетийн музейн захирал, судалгааны хамтран зохиогч Али Абдельхалим: “Эртний Египетчүүдийн хувьд муммижуулах нь бие, сүнсийг хадгалах чухал зан үйл байсан бөгөөд талийгаачийг тос, лав, түрхлэгээр занданшуулах нандин ёслол байв. Энэхүү заншил цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдсөн тул хэрэглэсэн материал, техникийг тодорхойлох нь тухайн хүний амьдарч байсан үе, газарзүйн бүс, нийгмийн статусын талаар мэдээлэл өгдөг,” гэж тайлбарлажээ.

Судлаачдын үзэж буйгаар анхилуун үнэр нь ариун байдал, тэнгэрлэг чанартай холбоотой байсан бол эвгүй үнэр ялзрал, доройтлыг илтгэдэг байжээ.

Энэхүү судалгааны арга нь музейн орчныг илүү сонирхолтой болгох шинэ санааг төрүүлж байна. Судлаачид одоо эртний муммигийн үнэрийг сэргээн бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Египетийн өв соёлыг шинэлэг байдлаар танилцуулах боломжийг бий болгох юм.

Тиймээс дараагийн удаа ямар нэгэн зүйл судлах гэж байвал үнэрийг нь ч бас анзаараарай!

gizmodo.com

What do you think?

36 Points
Upvote Downvote

Leave a Reply

Ferrari-г хэн эзэмшдэг, хаана үйлдвэрлэдэг вэ?

Ferrari-г хэн эзэмшдэг, хаана үйлдвэрлэдэг вэ?

Мемфис Гриззлис багтай түрээсийн гэрээг сунгах, 0 саяын шинэчлэл хийхээр зорьж байна

Мемфис Гриззлис багтай түрээсийн гэрээг сунгах, $550 саяын шинэчлэл хийхээр зорьж байна