in

Сэтгэл өвдөхөд юу болдог вэ? | EP02

“Тайван Улаанбаатар” төсөлУг сэтгэл заслын яриа болон дасгал ажил нь үзэгчид цаашид сэтгэл зүйн асуудлаа өөрөө бие даан шийдвэрлэж сурах, өөрийн сэтгэл хөдлөл, баяр хөөр, стресс, гуниг зовлон асуудал бэрхшээлүүдээ удирдаж хянаж сурахад чиглэл болно. Хэрэв уг сэтгэл заслын контент нийцэхгүй, хангалтгүй санагдаж байвал “СЭМҮТ” болон “Сэтгэл бол Эрхтэн” сэтгэл заслын албан ёсны улсын болон хувийн эмнэлгүүд рүү холбогдон эмчид үзүүлэх, эсвэл яаралтай тусламжийн утас 1800-2000 дугаарт 24 цагийн аль ч цагт залгаж зөвлөгөө авах боломжтой.Энэхүү төслийн ерөнхий зөвлөх эмч: Монголд сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө 16 жил, давхардсан тоогоор 70,000 гаруй хүнд хүрч ажилласан “Сэтгэл бол Эрхтэн” төвийн сэтгэл засалч эмч П.Энхтүвшин.Бүх зүйлд гарц бий.Төсөл хийх шалтгаан:JCI Ulaanbaatar олон улсын салбар байгууллага 30 жилийн хугацаанд олон төрлийн нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлж байна. Хүний суурь хэрэгцээ болох сэтгэлзүйд хандаж ажиллахгүй бол асуудлууд жил бүр нэмэгдсээр байгаа тул ийнхүү 2023 оны төслөө нийгмийн сэтгэл зүйд чиглүүлэн улс төр шашнаас ангид хэрэгжүүлж байна.

Гадаад улсын иргэд Монгол түмнийг хөдөө хээр уужим талдаа сэтгэлийн зовлонгүй жаргаж амьдардаг гэж боддог. Гэтэл харамсалтай нь Монгол улс цус харвалтаар дэлхийд 1-рт,Ходоод, элэгний хорт хавдраар дэлхийд 1-рт,Амиа хорлолтоор дэлхийд 19-рт байгаагаас сэтгэл зүйн эрүүл мэнд хичнээн сул дорой болохыг бэлхэн харж болно. Учир нь утаа, түгжрэл, хөрсний бохирдол, эдийн засгийн тогтворгүй байдал, авлигал, хүнсний аюултай байдал, амьдрах орчин ээлгүй байх зэрэг бусад улс оронтой харьцуулбал өдөр тутмын өндөр дарамтанд их хотын иргэд амьдарч байгаа талаас хараад үзвэл ойлгож мэднэ.

Тэгвэл шинжлэх ухаан сэтгэлийн эрүүл мэнд биеийн эрүүл мэндэд эд эрхтэнд шууд нөлөөлдөг болохыг 80 жилийн өмнө нотолсон байдаг.Тиймээс нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хэрэгцээ одоо бидэнд нэн чухал байна.Энэхүү нийтэд үнэ төлбөргүй цацах, сэтгэл зүйн асуудлын анхан шатны хэрэгцээг хангах контентыг түгээхэд дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа,

Тайван Улаанбаатар,JCI ULAANBAATARJCI MONGOLIA

What do you think?

Leave a Reply