2025 оны улирлын завсарлага ойртож буй энэ үед Детройт Пистонс багийн туршлагатай дөрвөн тоглогч — Малик Бийсли, Тим Хардауэй Жуниор, Пол Рид, Деннис Шрөдер нар хязгааргүй эрхтэй чөлөөт агент болоход бэлэн байна.
Тэдний ирээдүй одоогоор тодорхойгүй байгаа ч, багийн ерөнхийлөгч Траян Лэнгдон бүхий л хувилбарын талаар нээлттэй хандаж буйгаа илэрхийлэв. Түүний хэлснээр, тоглогчдыг багтаа үлдээхэд зөвхөн Пистонсын шийдвэр хангалтгүй бөгөөд тоглогчдын сонирхол ч чухал үүрэг гүйцэтгэнэ.
“Зарим нь буцаж ирэхийг хүсэхгүй байж магадгүй, зарим нь өөр газраас том санал авах ч боломжтой. Энэ бол хоёр талын тохиролцоо байх ёстой. Тэд бүгд бидэнд гайхалтай тус болсон. Хэрэв буцаж ирвэл одоо байгаа бүрэлдэхүүнд маш сайн зохицох болно” хэмээн Лэнгдон онцлов.
Тэрээр эдгээр тоглогчдын энэ улиралд үзүүлсэн тоглолт болон багт үзүүлсэн эерэг нөлөөг өндрөөр үнэлсэн ч чөлөөт агентын зах зээлийн нөхцөл байдал олон талтай гэдгийг дурдсан юм.
Пистонс баг ирэх зун багаа дахин бүрдүүлэх олон хувилбарын өмнө зогсож байгаа энэ үед Лэнгдоны уян хатан хандлага нь дээрх чухал тоглогчдын ирээдүйд олон гарц нээлттэй хэвээр байгааг илтгэж байна.
Pistons GM Trajan Langdon Talks Free Agents, Extensions, More https://t.co/fO5h1Ywh2r pic.twitter.com/KbhflVR1HL
— Hoops Rumors (@HoopsRumors) May 8, 2025
talkbasket.net