in

Хэрри Стайлс Ватиканд болсон шинэ Пап ламын танилцуулах ёслолд оролцов

Поп од тавдугаар сарын 8-нд Сэнт Петрийн талбайд цугласан олны дунд зурагт буусан байна.

Хэрри Стайлс Ватиканд болсон шинэ Пап ламын танилцуулах ёслолд оролцов

Поп од Хэрри Стайлс тавдугаар сарын 8-нд Ватиканд болсон Пап Лев XIV-ийг танилцуулах ёслолд оролцсон олон мянган хүний дунд харагджээ. Түүнийг Ромын гудамжаар алхаж явахыг болон Сэнт Петрийн талбайд цэнхэр хүрэм, нарны шил, “Techno is my boyfriend” гэх бичигтэй малгай өмссөн байдалтай байгааг харуулсан зураг цахим орчинд түгсэн байна.

ABC News-ийн мэдээлснээр тэрээр ёслолын өмнөхөн Ромд зугаалж байжээ. Харин олон нийтийн сүлжээнд шүтэн бишрэгчид нь түүнийг харсан даруйдаа олны анхаарлыг татсан сэтгэгдлүүд үлдээсэн байна. Нэгэн хэрэглэгч “Пап лам хэнд мэндлэж байгаагаа мэдэх ч үгүй байхад тэр нь Хэрри Стайлс байсан” хэмээсэн бол нөгөө нь “Хэрри Стайлсын тухай нэг зүйл бол тэр Европын хаа нэгтээ санамсаргүй байдлаар кино шиг дүр зураг бүтээдэг” хэмээн бичжээ.

Пап Франц 88 насандаа нас барсны дараа, католик кардиналууд Чикаго хотод төрсөн 69 настай номлогч Роберт Превостыг шинэ Пап лам буюу 267 дахь Пап, АНУ-д төрсөн анхны Папаар сонгож, Пап Лев XIV хэмээх нэрийг өгсөн юм.

Харин Хэрри Стайлс 2022 онд гаргасан гурав дахь студийн цомог Harry’s House болон түүнийг дагасан Love on Tour дэлхийн аялан тоглолтоо 2023 онд өндөрлүүлснээс хойш урлагийн карьертаа харьцангуй нам жим байгаа. Тэр аялан тоглолтын хүрээнд Нью-Йоркийн Madison Square Garden болон Калифорнийн Kia Forum танхимд тус бүр 15 тоглолт хийсэн байдаг.

Harry’s House цомог “As It Was” хит дууг төрүүлж, уг бүтээл нь Billboard Hot 100 жагсаалтыг 15 долоо хоног дараалан тэргүүлж, Billboard 200 жагсаалтын нэгдүгээрт хоёр долоо хоног бичигдэн, 2023 оны Грэмми шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг цомог” шагнал хүртсэн юм.

Сүүлийн үед Стайлсыг дэлхий даяар аялж буй нь олон нийтэд анзаарагдаж байгаа бөгөөд гуравдугаар сард Токио марафонд оролцож, 37,000 гаруй оролцогчоос 6,010-р байрт оржээ. Мөн дөрөвдүгээр сард Лондонд гүйгчдийн клубт элссэн байна.

billboard.com

What do you think?

25 Points
Upvote Downvote
Борнмут 0-1 Астон Вилла: Олли Уоткинс клубийн дээд амжилтыг шинэчилж, Астон Виллаг тавдугаар байрын төлөөх өрсөлдөөнд авч үлдлээ

Борнмут 0-1 Астон Вилла: Олли Уоткинс клубийн дээд амжилтыг шинэчилж, Астон Виллаг тавдугаар байрын төлөөх өрсөлдөөнд авч үлдлээ

Эмери: “Мөрөөдлөө биелүүлнэ” — Вилла Аваргуудын лигийн эрхийн төлөө тэмцэнэ

Эмери: “Мөрөөдлөө биелүүлнэ” — Вилла Аваргуудын лигийн эрхийн төлөө тэмцэнэ