in

Шерил Кроу сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг уриалсан шинэ дуугаа цацлаа

Шинэ дуугаа танилцуулахын зэрэгцээ тэрээр To Write Love on Her Arms нэртэй төрийн бус байгууллагын үйл ажиллагааг мөн дэмжсэн юм.

Шерил Кроу сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг уриалсан шинэ дуугаа цацлаа

Дуучин Шерил Кроу тавдугаар сарын 23-нд “I Know” нэртэй шинэ синглээ олон нийтэд хүргэлээ. Тэрээр энэхүү уран бүтээлээ Сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг олгох сарын хүрээнд зориулан бүтээсэн бөгөөд бусдад урам зориг, ойлголцол түгээхийг зорьжээ.

Энэхүү намуухан уур амьсгалтай баллад дуунд Кроу “Би чиний гарыг атгаад / Нулимсыг чинь тоолж чадна / Хэзээ ч тавихгүй гэж амлаж чадна / Чиний царайд буй тэмцлийг харж байна / Надад хэлэх ганц л зүйл бий — Би мэднэ” хэмээн дуулж, ганцаардал, шаналлыг даван туулахын тулд хэн нэгний дэм хэрэгтэй байдгийг онцолсон юм.

Шинэ дууныхаа тухай тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан сэтгэгдэл хуваалцахдаа “Би хүндхэн байдалд орсон нэгэн өдөр гитараа авч, энэ дууг бичсэн. Заримдаа бид яг ийм мэдрэмжийг туулсан хүн байдаг гэдгийг мэдэх нь өөрөө аврал болдог. Энэ л уг дууны гол санаа” хэмээн бичжээ.

Мөн тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг To Write Love on Her Arms нэртэй ТББ-ыг онцолсон байна. Тус байгууллага нь сэтгэлзүйн хүнд байдалд орсон хүмүүст зөвлөгөө өгөх, эмчилгээний үйлчилгээ авах боломжийг бүрдүүлдэг.

“Энэ байгууллагын надад хамгийн их таалагдсан санаа бол ‘Завсарлага аван, эргэн холбогдох’ гэх уриалга. Энэ нь хүмүүсийг хоёр долоо хоногийн турш сошиалаас завсарлага авч, байгаль, гэр бүл, хөгжим, амьдралдаа илүү ойрт гэж уриалдаг. Би өөрөө ч ийм байдлаар амьдардаг, үнэхээр үр дүнтэй” гэж тэрээр нэмж дурдсан юм.

Шерил Кроу саяхан NBC-ийн “The Voice” шоуны 27 дахь улиралд зочноор оролцсон бөгөөд шинэ уран бүтээл нь түүний уран сайхны мэдрэмж, амьдралын туршлага хэрхэн уялддагийг дахин харуулж байгаа юм. “I Know” дууг бүх стриминг платформоор сонсох боломжтой.

billboard.com

What do you think?

The MongolZ Astana-д гаргасан алдаагаа Dallas-д засаж, хагас шигшээд шалгарлаа

The MongolZ Astana-д гаргасан алдаагаа Dallas-д засаж, хагас шигшээд шалгарлаа

mzinho: Америкт бид гэртээ байгаа мэт дэмжлэг мэдэрдэг

mzinho: Америкт бид гэртээ байгаа мэт дэмжлэг мэдэрдэг