in ,

Эвертон Жордан Пикфордын өрсөлдөгчөөр Марк Траверсыг элсүүллээ

Ирэх улиралд Жордан Пикфорд Эвертонд №1 хаалгачийн байрлалд өрсөлдөгчтэй болно.

Эвертон Жордан Пикфордын өрсөлдөгчөөр Марк Траверсыг элсүүллээ

Эвертон шинэ хаалгач Марк Траверсыг багтаа элсүүллээ

Эвертон клуб Английн үндэсний шигшээ багийн хаалгач Жордан Пикфордын өрсөлдөгчөөр Борнмут клубээс Марк Траверсыг элсүүллээ. Траверсын шилжилт өнөөдөр батлагдаж, Траверс дөрвөн жилийн гэрээ байгуулан, тодорхойгүй хэмжээний төлбөрөөр Эвертонд нэгдсэн байна.

26 настай Траверс 2016 онд Борнмут клубт элссэн ч есөн жилийн хугацаанд ердөө 82 тоглолтод оролцсон байна. Тэрээр Вэймут, Свиндон, Сток болон Мидлсбро клубт зээлээр тоглож байсан бөгөөд өнгөрсөн улирлын хоёрдугаар хагаст Мидлсбро клубт тоглосон юм.

Траверс: “Эвертоны нэг хэсэг болсондоо бахархаж байна”

Траверс Эвертон клубт элссэндээ маш их бахархаж, сэтгэл догдолж буйгаа илэрхийлээд, “Энэ клубийн түүх, хөгжөөн дэмжигчдийн хүчтэй нөлөө, шинэ цэнгэлдэх хүрээлэн, клубийн ирээдүйн чиглэл зэргийг мэдэрч байна. Энэ бол миний хувьд шинэ эхлэл бөгөөд карьераа шинэ шатанд гаргах боломж юм” гэжээ.

Тэрээр Эвертон клубийн нэг хэсэг болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, “Энэ том клубийн нэг хэсэг болж, шинэ адал явдалд оролцох нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байна” гэжээ.

“Жордан бол гайхалтай хаалгач”

Жордан Пикфорд Эвертон клубийн үндсэн хаалгач хэвээр байгаа ч Траверс түүнийг шахаж, өрсөлдөх хүсэлтэй байна. Тэрээр, “Жордан бол клуб болон улсынхаа төлөө гайхалтай хаалгач. Би эндхийн бүх хүмүүстэй өрсөлдөж, Премьер лигийн тоглогч болохыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Траверс мөн, “Энэ орчинд байх нь маш чухал. Бид өдөр бүр бие биенээ дэмжиж, бэлтгэл хийж, амралтын өдрүүдэд юу ч болсон бие биедээ туслах болно. Шинэ хамт олонтой ажиллах нь үргэлж сэтгэл хөдөлгөм байдаг бөгөөд залуу тоглогчдод туслах боломжтой байх нь сайхан. Би энэ клубийг нэр төртэйгээр төлөөлөхийн тулд бүхнээ зориулах болно” гэжээ.

Эх сурвалж:

Everton snap up Mark Travers as competition for Jordan Pickford

Jordan Pickford will have competition for the number one spot at Everton next season

Everton have signed goalkeeper Mark Travers from Bournemouth to provide competition for England number one Jordan Pickford.

Travers’ move was confirmed today with the Toffees paying an undisclosed fee and the player signing a four-year deal.

The 26-year-old joined Bournemouth in 2016 but made just 82 appearances in nine years having spent time on loan at Weymouth, Swindon and Stoke, along with Middlesbrough, who he played for in the second half of last season.

Proud to be a Toffee – Travers

Travers said: “I’m extremely proud and excited to be an Everton player. Coming in, you can feel how big this club is and the history that comes with it. You really feel that with the fanbase, the new stadium now as well and the direction the club is going in.

“It’s a fresh start for me to come up here and try a new chapter in my career.

“It’s a really exciting time to be part of this massive football club and I just can’t wait to get going.”

‘Jordan is outstanding’

Pickford is the established number one but Travers is hoping to push the former Sunderland man all the way.

He added: “Jordan [Pickford] is an outstanding goalkeeper for club and country. I’m looking forward to competing with everyone here and being a Premier League player.

“Being in this environment is huge. We’re going to push each other every day in training and whatever happens on the weekend, we’re going to be there for each other and make the most of every opportunity that comes.

“It’s always really exciting to work with a new group and being able to help the younger lads as well. I’ll give it everything. I’ll take pride in doing the right things on and off the pitch and representing this club with a lot of pride.”

What do you think?

SpaceX-ийн капсулд суусан Ax-4 сансрын нисгэгчид ОУСС-аас буцаж ирлээ

SpaceX-ийн капсулд суусан Ax-4 сансрын нисгэгчид ОУСС-аас буцаж ирлээ

Брентфорд Жордан Хендерсоныг элсүүлснээ баталлаа

Брентфорд Жордан Хендерсоныг элсүүлснээ баталлаа