in

Яагаад “Brain Rot-Тархины ялзрал” 2024 оны шилдэг үг болов?

Oxford English Dictionary-ийн мэдээлснээр, “brain rot” хэмээх хэлц үгний хэрэглээ 2023 оноос 2024 он хүртэлх хугацаанд 230 хувиар нэмэгдсэн байна.

Яагаад “Brain Rot-Тархины ялзрал” 2024 оны шилдэг үг болов?

Энэ нь 2024 оны “Жилийн шилдэг үг”-ээр шалгарсан бөгөөд уг хэллэгийг Англи хэлний хүндэт түүх бичигчид дараах байдлаар тодорхойлжээ: “brain rot” гэдэг нь хүний оюун санааны эсвэл сэтгэлгээний байдал муудахыг илтгэдэг бөгөөд энэ нь ялангуяа интернетэд байх өчүүхэн ач холбогдолтой агуулгыг хэт их хэрэглэснээс үүддэг.


“Brain Rot” гэж юу вэ?

Энэ нэр томъёо нь нийгмийн сүлжээ, хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, ач холбогдолгүй мем, чанаргүй агуулгыг хязгааргүй гүйлгэн үзэх үйл явцын үр дүнд үүсдэг оюун санааны ядаргааг илэрхийлдэг. Жишээлбэл, Фэйсбүүкт тархсан “Хэнд ч хэрэггүй хов жив, алиа хошин, тэнэг үйлдлүүд”-ийг дурдаж болно.

Гэхдээ энэхүү үг нь хүний тархи бодитоор задарч муудахыг заахгүй. Харин ч энэ нь цахим амьдралын боломжит хор уршгийг илэрхийлж, бидний чөлөөт цагийг хэрхэн ашиглаж байгаа талаар анхааруулж буйг илтгэдэг. Oxford Languages-ийн ерөнхийлөгч Каспер Гратвол үүнийг ингэж тодорхойлсон байна:

“Энэ хэлц үг нь хүний болон технологийн харилцааны талаарх соёлын ярианы дараагийн шат гэж санагдаж байна.”


Хэрэглээний өсөлт ба соёлд үзүүлэх нөлөө

2024 онд “brain rot” хэмээх хэллэг нь TikTok дээр өргөн тархсан ба үгийн хэрэглээний давтамж 230 хувиар өссөн байна. Энэхүү хэллэг нь Oxford University Press-ийн сонгосон бусад таван үгийг давж, 37,000 хүний санал хураалтаар түрүүлжээ. Өрсөлдсөн бусад үгсийн нэг нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн чанаргүй текст, зургийг илэрхийлдэг “slop” байв.

Энэхүү хэллэгийг хамгийн их ашигладаг хүмүүс нь магадгүй тархины ядаргааг үүсгэж буй агуулгыг хамгийн их хэрэглэдэг, эсвэл бүтээдэг залуу үе буюу Z болон Alpha үеийнхэн юм. Тэд “brain rot”-ыг хошигнол хэлбэрээр, заримдаа өөрсдийгөө шүүмжлэх маягаар хэрэглэдэг аж.

2024 он нь интернетийн хэрэглээ болон сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар ихээхэн анхаарал татсан жил байсан. АНУ-ын Ерөнхий Мэс Засалч Вивек Мурти зургадугаар сард нийгмийн сүлжээнд анхааруулах шошго хэрэгтэй гэж мэдэгдсэн нь үүний нэг жишээ юм.


Түүхэн утга ба өнөөдрийн хэрэглээ

“Brain rot” хэллэг нь интернетээс өмнө ч оршин байсан. 1854 онд бичигдсэн Генри Дэвид Тороагийн Walden номонд анх дурдагдсан нь Oxford-ийн үгийн сан судлаачдын судалгаагаар нотлогджээ. Тэрээр бичихдээ:

“Англи улс төмсний ялзралыг эмчлэхийг оролдож байх зуур, тархины ялзралыг эмчлэхийг оролдохгүй гэж үү?”

Өөрөөр хэлбэл, хүний анхаарал сарних шалтгаанууд өөрчлөгдсөн ч, түүнтэй холбоотой айдас, шүүмжлэл нь цаг үеэс хамааран хэвээр үлджээ.

scientificamerican.com

What do you think?

31 Points
Upvote Downvote

Leave a Reply

Элсэн чихэрээс татгалзах нь таны биеийг хэдхэн хоногийн дотор сайнаар өөрчилнө

Элсэн чихэрээс татгалзах нь таны биеийг хэдхэн хоногийн дотор сайнаар өөрчилнө

Эминемийн ээж Дебби Нельсон 69 насандаа уушгины хорт хавдартай тэмцэж байхдаа таалал төгсчээ

Эминемийн ээж Дебби Нельсон 69 насандаа уушгины хорт хавдартай тэмцэж байхдаа таалал төгсчээ