Өмнөд Солонгосын 40 орчим мэргэжлийн гэрэл зурагчдын хамтарсан тусгай үзэсгэлэн Монголын театрын музейд олны хүртээл болж байна. Уг үзэсгэлэнд нийт 150 гаруй гэрэл зургийн бүтээлийг дэлгэсэн бөгөөд тэр дунд Хөвсгөл аймгийн цаатан ардын ахуй, соёл, байгалийн үзэсгэлэнг харуулжээ. Гэрэл зургийн үзэсгэлэн 2024 оны долдугаар сарын 20-ноос 25-ыг хүртэл үргэлжлэх юм байна.