in

#ЕРТӨНЦИЙН ТҮҮХИЙГ СӨХӨН ҮЗВЭЛ – Жавахарлал Неру // #Ертөнцийн т

Жавахарлал Неру(1889–1964)Ж. Неру 1947-1964 онд Энэтхэг улсын анхны ерөнхий сайд байсан, улс төрч байв.Махатма Гандийн алдар дагуулал доор Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнийг амжилттай удирдсан, Энэтхэгийг “тусгаар тогтносон, социалист, шашингүй, ардчилсан, бүгд найрамдах улс” болгосон улс цогцлоогч байлаа.Ард түмэнд “Пандит” (багш – бандид) хэмээн хүндлэгдсэн ба хүүхдүүдэд “Чача” (ах) Неру хэмээн авгайлагджээ.Энэтхэгийн чинээлэг өмгөөлөгч, улс төрч Мотилал Неругийн хүү болон төрсөн Жавахарлал Неру Кембрижийн дээд сургуульд сурч өмгөөлөгч болжээ. 

Энэтхэгт эргэн ирээд Аллахабадын дээд шүүхэд ажиллаж байгаад улс төрд орж, 1920-иод оноос Энэтхэгийн үндэсний хурал намын зүүн жигүүрийн гол төлөөлөгч болжээ. 1929 онд Намын дарга болсон тэрээр Британийн Энэтхэгийн засгийн газарт Энэтхэгийн тусгаар тогтнуулахыг шаарджээ.

Неру болон Үндэсний хурал нам 1930-иад оны Энэтхэгийн улс төрийг тусгаар тогтнолын төлөө чиглүүлсэн бөгөөд 1937 онд орон нутгийн сонгуулиуд явагджээ. 1942 онд “Энэтхэгээс гар” хөдөлгөөний дараа Неру, Ганди нарын намыг Британийн засгийн газраас буруутган хорьж цагджээ. 

Нэг намд байсан Мухаммад Жинна лал шашинтны холбоог тэргүүлсэн бөгөөд 1947 онд Британийн Энэтхэг шашны байдлаар хүний амь ихээр эрсдүүлэн Энэтхэг, Пакистан хэмээн хуваагдахад Неру, Жинна хоёр хоёр талд удирдаж байв.Ганди Неруг залгамжлагчаа хэмээн дэмжсэн бөгөөд Неру 1947-1964 оны хооронд тусгаар тогтносон Энэтхэг улсын анхны ерөнхий сайдаар ажиллав. 1950 оны Энэтхэгийн үндсэн хуулиар эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр, нийгэм, улс төрийн шинэтгэлийг баталсан ба Неруг ажиллах хугацаанд Энэтхэг колони орноос бүгд найрамдах, олон ургалч, олон намт ардчилсан улс болон тогтжээ. Гадаад бодлогын хүрээнд эвсэлд үл нэгдэх байр суурь баримталсан ба Өмнө Азид нөлөө бүхий гүрэн болон тогтжээ.Неругийн удирдсан Үндэсний хурал нам 1951, 1957, 1962 оны улсын болон орон нутгийн сонгуульд дараалан олонхын санал авч байсан байна. Неру 1962 оны Энэтхэг-Хятадын дайны үеийн ээдрээний дараа ч алдартай хэвээр үлдсэн бөгөөд өдгөө түүний төрсөн өдөр 11 сарын 14-ны өдрийг Энэтхэгт Хүүхдийн баяр тэмдэглэдэг өдөр болгожээ.Түүний охин Индира Ганди, зээ хүү Ражив Ганди нар мөн Энэтхэгийн ерөнхий сайдаар ажиллаж байв.Цахим номын сангийн учир”Цогт охин тэнгэр” сангийн эрхлэн ажиллуулж буй Цахим номын санг уншигч олондоо танилцуулахад таатай байна.”Цогт охин тэнгэр” гэдэг нь ЛХАМ бурхны монгол нэр юм.

Монголчууд ЛХАМ бурхныг битүүний орой бууж ирж замбуулинг нэгэн агшинд тойрч айл бүрд ирдэг хэмээн түүний унаанд зориулж тотго дээрээ мөс тавьдаг. ЛХАМ бурхан нь баруун гартаа очирт бэрээ барьж, зүүн гартаа бадар барин мунхгийн харанхуйг арилгаж бурхны номыг түгээдэг, урлагийн охин тэнгэр Янжинлхамын догшин дүр ажээ.1996 онд “Номус” компани ба Монголын хүүхдийн төв номын сан хамтарч анх нээлтээ хийсэн Цахим номын сан зөвхөн гар утас, хавтгай компьютер дээр үздэг байсан бол энэ удаа шинэчлэл хийснээр цахим номыг компьютер, Киндл төхөөрөмж дээр ч уншиж болохоор болгов.

Ямар ч үнэ төлбөргүйгээр ашиглах уг номын сангийн ажлыг дэмжих хэнтэй ч хамтран ажиллана. Цахим номын сангийн үйлчилгээг дэлхийн хаанаас ч үнэ төлбөргүй авч номоо гар утас, компьютер, киндл, хавтгай компьютер дээр үзэж болно.

Номын сангийн нүүр номын хаяг:   / nomiinkhuree  

Цогт охин тэнгэр сангийн нүүр ном хаяг: https://www.facebook.com/profile.php?…

Хэрвээ та илүү ихийг сонсохыг хүсвэл биднийг дагаарай:   / @artuzo                                        

Анхаарал тавьсан та бүхэнд                                                     Баярлалаа

What do you think?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings