Оклахома Сити дахь хоёр дахь тоглолтод Жулиус Рэндлийн муу тоглолт Миннесота Тимбервулвзд хүндээр туслаа. Энэ улиралд багийн гол зүтгэгч болж, Энтони Эдвардст хүч нэмсэн Рэндл энэ удаа өөрийн боломжит түвшинд хүрч чадсангүй.
Тэрбээр ердөө 6 оноо авч, 11 шидэлтээс хоёрхоныг амжилттай болгож, 3 онооны гурван шидэлтийг бүгдийг алдсан байна. Мөн 4 удаа бөмбөг алдаж, хамгаалалтад ч сул байлаа. Тоглолт 118-103 харьцаатай өндөрлөж, Тимбервулвз цувралд 0-2-оор хоцорч гэртээ буцаж байна.
Хожигдлын шалтгаан ганц Рэндл биш. Эдвардс 3 онооны 9 шидэлтээс ганцыг нь л амжилттай болгосон. Рид, Донте ДиВинчензо нар муу тоглосон бөгөөд Рүди Гобер довтолгоонд бараг оролцоогүй, хамгаалалт ч сул байв.
Харин Эдвардс энэ тоглолтод илүү идэвхтэй тоглож, 32 оноо, 9 самбар, 6 дамжуулалт хийсэн ч ганцаараа энэ хүчирхэг Тандерийн эсрэг хангалтгүй байлаа.
Рэндлийн улирлын турш үзүүлсэн дундаж 24 оноо, 55%-ийн шидэлтийн үр ашиг дутагдсан нь багт хүндээр тусч байна. Дээрээс нь багийн 3 онооны шидэлт огцом унаж, хоёр тоглолтын нийлбэрээр 90 шидэлтээс 26-г л амжилттай болгожээ. ДиВинчензо хоёр дахь тоглолтод 2/6 шидэлттэй, -27 үзүүлэлттэй тоглосон бол Рид энэ цувралд 3 онооны 12 шидэлтийг бүгдийг алдсан.
Тандерийн хамгаалалт Миннесотагийн шидэлтийг хурдасгаж, яаруулж байгаа нь үр дүнгээ өгч байна. Мөн Жейлен Уильямс, Шэй Гилжес-Александр нар Миннесотагийн хамгаалалтыг дундын зайнаас үр дүнтэй бөмбөгдөж, Тандерийн довтолгоонд тоглолтын хэмнэлийг гартаа авсан.
Жулиус Рэндлийг тоглолтын сүүлийн үед суулгасан бол жижиг бүрэлдэхүүнд тулгуурласан довтолгоо сүүлийн үе дээр илүү амжилттай болсон. Миннесота сүүлийн үед дээр илүү хурдтай, шийдэмгий тоглосноор зөрүүг 10 оноонд хүргэж чадсан.
Одоо тэд цувралд эргэн орохын тулд дараалсан 4 ялалт байгуулах шаардлагатай. Багийн хувьд бүх боломжийг ашиглах хэрэгтэй цаг иржээ. Теренс Шеннон Жр зэрэг өмнө нь Тандерийн эсрэг амжилт гаргаж байсан тоглогчийг ч бүрэлдэхүүнд эргэн оруулах талаар яригдаж байна.
Гэхдээ эхний алхам бол Рэндлийг эргэн хэмнэлд нь оруулах. Тэр өөрөө “Би аргаа олно, санаа зовох зүйл алга” гэж хэлсэн ч хоёр дараалсан том хожигдлын дараа үнэхээр санаа зовох цаг болсон байна.
Тимбервулвз өнгөрсөн улиралд ч Баруун бүсийн шигшээд 0-2-оор эхэлж байсан. Тэгэхэд ч тэд сэтгэл гонсойсон. Энэ удаа тэдэнд урьдных шиг алдаагаа давтах эрх байхгүй. Ирэх тоглолтод өөрчлөлт авчрах нь зайлшгүй.
Александр-Уокер тоглолтын дараа хэлэхдээ “Ялах хүсэлтэй байх ёстой. Энэ бол үнэхээр хүчтэй баг, бидэнд боломж бий. Гэхдээ түүнийгээ харуулах ёстой” гэжээ.