in

Нью-Йорк Никсийн гарааны бүрэлдэхүүн багийг нь аваргын төлөө өрсөлдөх боломжийг хойш нь татаж байна

Нью-Йорк Никсийн гарааны бүрэлдэхүүн багийг нь аваргын төлөө өрсөлдөх боломжийг хойш нь татаж байна

Нью-Йорк Никсийн хувьд энэ улиралд бүрдүүлсэн гарааны тавт нь лигийн хамгийн авьяастай бүрэлдэхүүнүүдийн нэг гэж тооцогдож байсан. Жэйлен Брансон, Карл-Антони Таунс, ОЖ Ануноби, Микал Брижес, Жош Харт нарын нэрсийг харахад л аваргын гол өрсөлдөгч гэдэг нь ойлгомжтой.

Гэвч сагсан бөмбөг цаасан дээр биш, талбай дээр тоглогддог спорт. Тэнд харилцаа, анхаарал төвлөрөл, багийн уялдаа гэдэг нь оноо авах чадвараас дутуугүй чухал. Харамсалтай нь, Никсийн гарааны тавт эдгээр шалгуурт нийцэхгүй байгаагаас болж багийн тоглолт алдагдаж байна.

Зүүн бүсийн финалын хоёр дахь тоглолт Баасан гарагт Мэдисон Сквер Гарденд болж, Нью-Йорк гэртээ Индиана Пэйсерст 114-109 харьцаатай хожигдсоноор цувралд 0-2-оор хоцорч эхэлсэн. Эхний хоёр тоглолтод нийт онооны зөрүү ердөө найм байсан ч гарааны тавт нийлбэр дүнгээр -29 үзүүлэлттэй байна. Тэд зөвхөн сэлгээний тоглогч Майлс МакБрайд, Митчелл Робинсон нартай хослон тоглох үедээ л харьцангуй үр дүнтэй байгаа нь санаа зовоож байна.

Дасгалжуулагч Том Тибодогоос тоглолтын дараа “Гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэх” талаар асуухад,

“Бид бүх зүйлийг харж, дүгнэлт хийж байгаа” хэмээн хариулсан.

Энэ асуудал зөвхөн энэ цувралд гарсан зүйл биш. Никс плейоффын өмнөх шатуудад ч Детройт болон Бостонтой тоглоход гарааны тавт тоглолт болгонд онооны зөрүүгээр илүүрхүүлж байсан. Детройтын эсрэг зургаан тоглолтод ердөө +3, харин Бостонтой хийсэн цувралд -24 үзүүлэлттэй байв. Улирлын хоёрдугаар хагаст ч энэ бүрэлдэхүүн 379 минут хамт тоглоход -9 оноо, -1.4 нет рейтингтэй байсан үзүүлэлт бий.

Харин Индианагийн эсрэг энэ тоглолтод бүрэлдэхүүний сул тал бүр тод харагдлаа. Пэйсерс тоглолтыг 19-9 харьцаатай эхлүүлж, гарааны тавтыг бүрэн сөргүүлсэн. Никсийн менежмент энэ тавтыг улирлын өмнө бүтээхдээ хамгийн хүчтэй өрсөлдөгчидтэй ч уралдаж чадах итгэлтэй байсан ч бодит байдал дээр энэ бүрэлдэхүүн плейоффын шийдвэрлэх мөчид хүлээлтэд хүрсэнгүй.

Энэ бол зөвхөн статистик биш талбай дээрх уялдаа, хариуцлага, итгэлцэл дутмаг байгааг илтгэж байна. Никс цувралын дараагийн хоёр тоглолтыг Индианаполист зочлон хийх бөгөөд эргэн сэргэхийн тулд шийдэмгий алхам хийхээс өөр сонголтгүй болжээ.

Тэд өөрсдөө ч энэ бүхнийг ойлгож байгаа.

Никсийн гол тоглогчид гарааны тавтын асуудлыг үгүйсгэсэнгүй. Жэйлен Брансон тоглолтын дараа:

“Мэдээж бид буруугаа нэгэндээ тохож, хэний алдаа вэ гэж хэлж болно. Гэхдээ үнэндээ бол бүгдээрээ нийлж энэ байдлыг засах ёстой. Гол нь энэ л байна” гэжээ.

Карл-Антони Таунс:

“Бид тоглолтын эхэнд үргэлж хожигдож эхэлж байна. Үүнийг дахин дахин давтах боломжгүй. Илүү сахилга баттай, илүү сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.”

Жош Харт:

“Яг юунаас болоод байгааг хэлэх хэцүү. Гэхдээ бид хариугаа олох ёстой. Өөрсдийгөө хөдөлгөх ямар нэг зүйл олох хэрэгтэй. Бид бүхий л зүйлийг харж, дүгнэлт хийх ёстой. Өөрсдийгөө нүхэнд хийсээр байна гэдэг хэцүү.”

Микал Брижес ч хамгаалалтын талаас асуудлыг онцолсон:

“Энэ бол хамгаалалтын асуудал гэж бодож байна. Бид тоглолтын эхэнд илүү идэвхтэй, илүү хүчтэй тоглох ёстой. Зарим үед хэтэрхий зөөлөн эхэлж байх шиг байна.”

Тэр үнэн хэлжээ. Статистик ч үүнийг баталж байна. Никс плейоффт 30-аас дээш минут хамтдаа тоглосон таван бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдгээрээс гарааны тавтын хамгаалалтын үнэлгээ хамгийн муу117.6 байна. Харьцуулахад улирлын турш хамгийн сул хамгаалалттай байсан Финикс Санз 117.7-р сүүлээсээ хоёрдугаарт бичигдэж байжээ.

Хэт олон удаа харилцаа сул, хамгаалалтын байрлал алдах зэрэг алдаанууд гарааны тавтаас гарч байгаа нь 50 хожилтой багт байж боломгүй үзэгдэл.

Пэйсерсийн хурдац Нью-Йоркийг физик хувьд ядраагаагүй. Харин оюун санааны хувьд дарамтад оруулж, олон удаа сэтгэл зүйгээ алдуулахад хүргэсэн. Энэ цувралд Никс хамгаалалт биш, анхаарлын дутагдлаас болж давамгайллаа алдаж байна.

“Бид бүсийн финалд тоглож байна. Одоо өөр юу ч чухал биш. Өдөр алгасаж тоглож байгаа ийм үед анхаарал, сэтгэлзүй хамгийн чухал зүйл. Энэ талаар эргэлзэх ч шаардлага алга,” хэмээн Брансон хэллээ.

Гарааны тавт хоёр дахь тоглолтод 16 минут хамт тоглоход -13, эхний тоглолтод 26 минутын хугацаанд -16 үзүүлэлттэй байсан. Энэ нь шууд утгаараа ялалтыг булаасан дүн болж байна.

Шийдэл нь энгийн мэт: Гарааны тавтад өөрчлөлт оруулах.

Энэ улирлын плейоффт Нью-Йоркийн хамгийн өндөр үзүүлэлттэй бүрэлдэхүүн бол:

  • Брансон – МакБрайд – Брижес – Ануноби – Робинсон, энэ бүрэлдэхүүн 34 минут тоглоход +34.3 үзүүлэлттэй.

  • Дараагийн үр дүнтэй тавт бол Брансон – МакБрайд – Харт – Ануноби – Робинсон, 37 минут тоглоход +34.2.

  • Мөн Брансон – Брижес – Харт – Ануноби – Робинсон тавт 49 минут тоглоход +3.8 үзүүлэлттэй байна.

Хэдийгээр эдгээр тоо хязгаарлагдмал хугацаанд гарсан ч гарааны тавт муу байгаа нь бодит баримт юм. Аналитик тоо баримт, талбай дээрх тоглолтын дүр зураг хоёр хоёул энэ бүрэлдэхүүн үр дүнтэй биш гэдгийг харуулж байна. Робинсон, МакБрайд хоёрын аль нэг нь гараанд байхад Никсийн тоглолт илүү тэнцвэртэй болж байна.

Гэсэн ч Том Тибодогийн өмнө энгийн мэт боловч хүнд шийдвэр бий. Тэрээр энэ багийг байгуулахдаа хамгийн авьяастай таван тоглогч дээрээ тулгуурласан. Цаасан дээр тааруулалт сайтай, үнэ цэн өндөр. Тэгэхээр Таунсыг шигшээ мөчүүдэд тоглуулахгүй байх, эсвэл Брижес, Харт хоёрыг сэлгээнд суулгах шийдвэр гаргана гэдэг тийм ч амар зүйл биш. Эцсийн эцэст энэ гарааны тавт л Нью-Йоркийг 51 хожилд хүргэж, Зүүн бүсийн финалд аваачсан.

Гэсэн хэдий ч улирал нь төгсгөл рүүгээ ойртож, цуврал 0-2 болж хүндэрч буй энэ үед хэн нэг нь толинд харж, аваргын төлөө үнэхээр тэмцэхийг хүсэж байгаа эсэхээ өөрөөсөө асуух цаг иржээ.

Учир нь одоо байгаа гарааны тавт үр дүн өгсөнгүй. Харин Никс цувралд 0-2-оор хоцорч байна.

What do you think?

Утасны дуудлагын үеэр хортой апп-аас сэргийлэх шинэ арга хэмжээг Google нэвтрүүллээ

Утасны дуудлагын үеэр хортой апп-аас сэргийлэх шинэ арга хэмжээг Google нэвтрүүллээ

Lamborghini нь Balenciaga брэндтэй тансаг хувцасны хамтын ажиллагаа эхлүүллээ

Lamborghini нь Balenciaga брэндтэй тансаг хувцасны хамтын ажиллагаа эхлүүллээ