Торонто Рапторс томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байна
NBA-ийн хүрээлэлд Торонто Рапторс баг энэ зуны улиралд томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа гэх яриа хүчээ авч байна. Багийн өмнөх улирлын Брэндон Инграмтай хийсэн солилцоо, Бостон Селтиксийн Жэйсон Татумын гэмтэл болон татварын асуудлуудтай холбоотойгоор тэдний ирэх улиралд амжилт буурах боломжтойг харгалзан үзэж буйтай холбон үзэж байна. Үүний зэрэгцээ Яаннис Антетокумпо чөлөөтэй болж магадгүй гэсэн мэдээллүүд ч гарч байна.
ESPN-ийн Брайн Виндхорст “Hoop Collective Podcast”-д ярихдаа, “Рапторс баг томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байгаа гэх яриа спортын хүрээлэлд гарсан. Дундаж багуудын хувьд Бостон Селтиксийн гэмтэлтэй байгаа нь боломжийг олгож байгаа учир Торонто боломжийг ашиглахыг хүсэж байгаа нь тодорхой байгаа” хэмээн онцолсон. Тэрээр цааш нь, “Ямар ч баг өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол, тэр дундаа Зүүн бүсийн багууд Яаннисийн талаар бодох нь зайлшгүй. Торонто баг энэ талаар түрүүлж хөдөлж эхэлсэн гэж бусад багууд ойлгож байгаа” гэжээ.
Мөн нэгэн захиргааны ажилтан түүнд “Энэ зун спортын ертөнцөд маш их хөдөлгөөн болж магадгүй гэж үзэж байгаа. Шамс Чараниагийн хэлсэнчлэн, энэ зуны улиралд үйл ажиллагаа болон дуудлага, хэлэлцээрийн тоо өмнөх жилүүдээс их байгаа нь анзаарагдаж байна” гэсэн байна. Энэ нь Торонто багийн хувьд боломжийг алдахгүй байхыг хичээж байгаа гэж хэлж болно.
Торонто Рапторс багийн хувьд Скотти Барнесийг төв болгон багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулсан. Тэд Фред ВанВлийт чөлөөтэй агент болсон, OG Ануноби болон Паскал Сиакам нарыг сольж, Иммануел Куикли болон RJ Барреттыг Нью-Йорк Никс багтай солилцоо хийж авсан. Мөн тус баг дөрвөн эхний шатны драфтын эрх, гурван солилцоо болон нэг хамгаалагдсан эрхтэй байгаа.
Багийн ерөнхий менежер Масаи Ужири 2018 онд Кавай Леонардаар томоохон солилцоо хийж, 2019 онд аварга болсон. Сүүлд тэрээр багийн соёлын талаар ярилцлага өгөхдөө “Аварга болох нь гарцаагүй” гэж хэлсэн нь багийн зорилтыг тодорхойлж байна.
Эх сурвалж:
Raptors Making Noise About Pursuing Major Trade
The Toronto Raptors have emerged in league circles as a team with ambitions to make a major move this offseason. This maneuvering comes on the heels of their trade for Brandon Ingram at the deadline along with the Boston Celtics expected to take a step back next season due to the Jayson Tatum injury and luxury tax concerns, along with the potential availability of Giannis Antetokounmpo.