in

Тайрис Халибертон: Цуврал дуусах болоогүй

Индиана талбайдаа цувралын гурав дах тоглолтыг хийнэ

Тайрис Халибертон: Цуврал дуусах болоогүй

Индиана Пэйсерс баг дорнод бүсийн хагас шигшээ цувралын гуравдах тоглолтдоо 2–0-ийн давуу байдалтайгаар орж ирж байна. Гэвч өөрийн талбай дээрээ тоглох гэж буй ч Тайрис Халибертон багийнхаа хандлагыг тун бодитоор дүгнэж, ирэх тоглолтыг шийдвэрлэх мөч хэмээн тодорхойллоо.

Гарын бугуйны өвдөлттэй холбоотой асуултад Халибертон:
“Тийм ээ, би зүгээр. Тоглолтод оролцоно. Бүгд сайн байгаа” хэмээн итгэлтэй хариулсан бөгөөд энэ улирлын турш өвдөлттэй ч тоглохоор шийдэж ирсэн зан нь хэвээр байгааг харууллаа.

Плей-оффын тоглолт эрчим багасаж, удааширдаг гэх нийтлэг ойлголтын талаар Халибертон санал нийлдэггүй бөгөөд:
“Манай тоглолтын мөн чанар бол хурд. Бид хяналттай эмх замбараагүй байдалтай тоглоно гэж ярьдаг. Бид зөвхөн шилжилт довтолгоонд хурдан биш, харин хагас талбайн довтолгоонд ч мөн адил хурдан байдаг” хэмээн хэлжээ.

Хоёрдох тоглолтод Пэйсерс гуравдугаар үед 18 оноогоор хоцорч байсан ч сүүлийн мөчид эргэн ирэлт хийсэн. Халибертон дөрөвдүгээр үед 11 оноо авч, нийт 19 оноогоор тоглолтыг өндөрлүүлсэн бөгөөд 1.1 секунд дутуу байхад хожлын гурван онооны шидэлтээ амжилттай болгосон нь цувралын хамгийн чухал мөч байлаа.

Гэсэн ч Халибертон хэт эрт баярлахгүй гэдгээ илэрхийлж, “Цуврал дуусаагүй. Дуусахаас ч хол байна” хэмээн анхааруулав. Тэрээр Кливленд баг гуравдах тоглолтод асар их тэмүүлэлтэй, хожих зорилготой ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд:
“Бидний эсрэг талд хоёр тоглолт хожоод цувралыг 2–2 болгох зорилготой, маш тэмүүлэлтэй баг зогсох болно” гэжээ.

Халибертон багийн талбай дээрээ хожих чухлыг онцлон, “Бид ч бас талбайгаа хамгаалах гэсэн адилхан хүсэл тэмүүлэлтэй байх ёстой” хэмээн хэлжээ.

Пэйсерсийн гүнзгий бүрэлдэхүүн тэдний амжилтад чухал нөлөө үзүүлж байгаа. Халибертон сэлгээнээс орж ирдэг Ти Жэй МакКоннелл, Бенедикт Матюрин, Аарон Несмит нарын багийнхнаа онцолж:
“Манай тоглогчдоос нэг нь байхгүй байсан ч бид тоглолтын хэв маягаа өөрчилдөггүй” гэж хэлсэн юм.

Цувралын гуравдах тоглолтыг угтаж буй энэ мөчид Халибертон багийн зорилгод бүрэн төвлөрч байгаа бөгөөд:
“Эцэст нь энэ бол багаар хожих спорт. Бид хамтдаа ялдаг” хэмээн бодлоо дүгнэв.

talkbasket.net

What do you think?

Аморим: Бид хоёулаа хүнд улирал туулж байна — Европа лигийн финалд Юнайтед, Тоттенхэм учраа таарлаа

Аморим: Бид хоёулаа хүнд улирал туулж байна — Европа лигийн финалд Юнайтед, Тоттенхэм учраа таарлаа

ОКС–Денвер цуврал: Шакил О’Нил Никола Йокичийг магтав

ОКС–Денвер цуврал: Шакил О’Нил Никола Йокичийг магтав