Өнгөрсөн долдугаар сард буюу жилийн өмнө Ирландын алдарт дуучин Шинейд О’Коннор гэртээ нас барсан байдалтайгаар олдсон билээ. Саяхныг хүртэл Шинейдийн үхлийн шалтгаан тодорхойгүй байсан ч шүтэн бишрэгчид түүнийг нас барсан хүүгийнхээ араас гашуудан амиа хорлосон гэж таамаглаж байсан юм. Учир нь тэрээр хүүгээ нас барснаас хойш хоёр ч удаа амиа хорлох үйлдэл хийсэн байдаг.