2025 онд хиймэл оюун ухааны салбарт AGI-ийн тухай хэтрүүлсэн дуулиан намжиж, оронд нь хөрөнгө оруулалт ба компанийн үнэлгээ огцом өссөн жил байлаа. Үүний үр дүнд AI стартапуудын үүсгэн байгуулагчид 10 оронтой үнэлгээтэй хувьцааны эзэд болж, 50-иас дээш шинэ “AI тэрбумтан” төрсөн гэж Форбс мэдээлжээ.
Шинэ тэрбумтнуудын ихэнх нь хэрэглэгчдэд чиглэсэн “дижитал хувьсгалт” бүтээгдэхүүнээс илүүтэй байгууллагын програм хангамж, өгөгдөл тэмдэглэгээ, хүний ажлыг орлох AI агентын шийдэл хөгжүүлсэн компаниудаас гарч ирсэн байна. Харин ElevenLabs зэрэг энтертайнментэд ойр чиглэлийн компаниуд харьцангуй онцгой жишээ болж байна.
Мөн Scale AI-ийн хамтран үүсгэн байгуулагч Люси Гүо “өөрөө бүтээсэн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан” гэх тодотгол авч анхаарал татсан бол Mercor стартапын үүсгэн байгуулагчид 22 насандаа тэрбумтан болсон нь Марк Закербергийн рекордыг давсан тохиолдолд тооцогджээ.
Гэхдээ AI салбарын хөрөнгийн өсөлт бодит эдийн засгийн хүртээмжтэй зөрчилдөж байна. АНУ-ын өрхийн 75% нь орон сууц худалдан авахад хүрэхгүй түвшинд хүрсэн бөгөөд анх удаа орон сууц авч буй худалдан авагчдын хувь сүүлийн 10 гаруй жилд огцом буурсан байна. Мөн хамгийн өндөр орлоготой 10% нь нийт хэрэглээний зардлын тал хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь орлогын тэгш бус байдал гүнзгийрснийг харуулж байна.
Эх сурвалж: Gizmodo