Бүх оддын завсарлагын өмнөх байдлаар Оклахома Сити Тандер NBA-д Net Rating-ээр (+11.5 оноо/100 эзэмшилт) хамгийн өндөр үзүүлэлттэй явна. Гэхдээ тэдний араас санаанд оромгүйгээр Дорнод конференцийн гурван баг болох Детройт Пистонс (+8.0), Бостон Сэлтикс (+7.2), Нью-Йорк Никс (+6.3) дараалан бичигдсэн нь улирлын хүчний харьцааг илүү тод харууллаа.
Дээд хэсэгт мөн Сан Антонио Спөрс (+5.9), Хьюстон Рокетс (+5.2) багтсан ч Рокетсийн хэмнэлд Фрэд ВанВлийт, Стивен Адамс нарын бэртэл саад болж, талбайн хагас довтолгоо нь тогтворгүй байгаа нь гол асуудал болсон. Миннесота Тимбэрвулвс тоглолтын тогтвортой байдлаа олж чадахгүйгээс (+4.9) долоодугаарт, Денвер Наггетс Никола Ёкичийг хэдэн долоо хоногоор алдаж, түүнчлэн Аарон Гордон, Кам Жонсон, Кристиан Браун нар удаан хугацаанд талбайд гараагүй нөхцөлд (+4.1) наймдугаарт эрэмбэлэгдэв.
NBA Net Rating (Алл-старын өмнө):
- Оклахома Сити Тандер: 11.5
- Детройт Пистонс: 8.0
- Бостон Сэлтикс: 7.2
- Нью-Йорк Никс: 6.3
- Сан Антонио Спөрс: 5.9
- Хьюстон Рокетс: 5.2
- Миннесота Тимбэрвулвс: 4.9
- Денвер Наггетс: 4.1
- Кливлэнд Кавальерс: 4.0
- Майами Хит: 2.3
- Шарлотт Хорнетс: 1.9
- Голдэн Стэйт Уорриорс: 1.8
- Финикс Санс: 1.8
- Торонто Рапторс: 1.5
- Филадельфиа 76ерс: 0.3
- Лос Анжелес Лэйкэрс: 0.0
- Орландо Мэжик: -0.2
- Лос Анжелес Клипперс: -0.4
- Атланта Хокс: -1.3
- Портлэнд Трэйл Блэйзэрс: -19.
- Мемфис Гриззлиз: -2.2
- Даллас Мавэрикс: -3.4
- Милуоки Бакс: -3.5
- Чикаго Буллс: -3.8
- Нью Орлеанс Пеликанс: -5.8
- Индиана Пэйсэрс: -7.4
- Юта Жазз: -7.4
- Бруклин Нэтс: -7.5
- Сакраменто Кингс: -10.5
- Вашингтон Уизардс: -10.8