NASA 2026 оны 1-р сарын 17-нд Kennedy Space Center дээр бүрэн угсарсан Space Launch System (SLS) пуужинг хөөргөх тавцанд гаргалаа. Агентлаг Artemis 2-г хамгийн эртдээ 2026 оны 2-р сарын 6-нд хөөргөж, Apollo-оос хойш 50 гаруй жилийн дараа анх удаа хүнтэйгээр сарны орчинд хүрэхээр төлөвлөж байна. 5.75 сая фунт (2.6 сая кг орчим) жинтэй энэ пуужин NASA-ийн шинэ үеийн нислэгийг эхлүүлэх ч “хуучны” эд анги ч бас авч явна.
Artemis 2-ын SLS-ийн төв шат дөрвөн RS-25 хөдөлгүүртэй бөгөөд тэдний гурав нь Space Shuttle хөтөлбөрөөс шинэчлэн сэргээсэн хөдөлгүүрүүд, нэг нь анхны нислэгээ хийх гэж байна. Эдгээр хөдөлгүүрийг L3 Harris Technologies-ийн Aerojet Rocketdyne нэгж NASA-ийн шаттлын үед үйлдвэрлэж, 1981–2011 онд ашиглаж байжээ. Түүнчлэн Artemis 2-д ашиглагдах дөрвөн хөдөлгүүрийн дор хаяж нэг бүрэлдэхүүн нь 1981 оны STS‑1 — “Коламбиа” шаттлын анхны нислэг дээр ажиллаж байсан түүхтэй.
Өмнө нь ниссэн гурван хөдөлгүүр нийт 22 удаагийн шаттлын нислэгийн туршлагатай. RS‑25 E2047 нь 15 нислэг гүйцэтгэж, 2011 оны 7-р сард болсон шаттлын сүүлчийн нислэгт оролцсон бөгөөд 2023 оны 9-р сард Artemis 2-ын SLS-д хамгийн түрүүнд суурилуулсан хөдөлгүүр болсон. E2059 нь “Атлантис” шаттлыг 2007, 2008 онд ISS рүү, 2009 онд Hubble Space Telescope-ыг шинэчлэх нэг нислэгт тус тус хөдөлгөсөн.
Мөн RS‑25 2061 хөдөлгүүр “Эндэвэр” шаттлын 2010 онд ISS-д Tranquility зангилаа, cupola-г хүргэсэн нислэг, цаашлаад шаттлын төгсгөлийн өмнөх болон “Эндэвэр”-ийн сүүлчийн нислэгт ажиллажээ. SLS Block 1 нь Artemis 1-ийг 2022 оны 11-р сард хөөргөсөн бөгөөд Artemis 2, 3-ыг мөн энэ хувилбараар хийхээр төлөвлөсөн; төв шатны дөрвөн RS‑25 дээр нэмээд хоёр хатуу түлшний хурдасгууртай. Гэхдээ SLS бүрэн нэг удаагийн пуужин тул эдгээр RS‑25 хөдөлгүүр хөөрснөөс хойш 10 минут орчмын дараа Атлантын далайд унаж, дахин ашиглагдахгүй.
Эх сурвалж: gizmodo.com