ПСЖ Монакод 0:2-оос эргэн ирж 3:2-оор хожин, плей-оффын эхний тоглолтод давуу байдал авлаа

Аваргын цом хамгаалагч Пари Сен-Жермен Аваргуудын лигийн плей-оффын эхний тоглолтод Монкод зочлон 3:2-оор хожлоо. Гэртээ хийх тоглолтдоо Монко эхний минутанд Фоларин Балогүний гоолоор шуугиан тарьж, ПСЖ-г сандаргасан. Удалгүй Балогүн дахин гоолдож, зочдыг 0:2-оор хоцроогоод байлаа.

ПСЖ буцаад орох боломжоо пенальтигаар олсон ч Витиньягийн цохилтыг Филипп Кон хаалга руу хийсэн цохилтыг хааж, Монкогийн давуу байдлыг хадгалав. Үүний дараа Луис Энрикэ 25 дахь минутад Осман Дембэлэг сольж, сэлгээгээр орж ирсэн Дезирэ Дүэ шууд нөлөөлж торгуулийн талбайн зүүнээс гоолдлоо. Хагас дуусахын өмнө Дүэгийн цохилтыг хаагч буцаан гаргасныг Ашраф Хакими хяналттай дуусгаж, 2:2 болгож тэнцүүлэв.

Хоёрдугаар үед Монко цохилт амссан нь Александр Головины Витинья дээр хийсэн өндөр өшиглөлт байж, тэр улаан хуудас авч талбайгаас гарлаа. Тооны давуу талтай болсон ПСЖ тоглолтын хэмнэлийг бүрэн атгаж, 60 дахь минутын дараахан Дезирэ Дүэ дахин гоолдож эргэн ирэлтийг бүрэн дуусгав. Үлдсэн хугацаанд ПСЖ зөрүүгээ нэмэхээр довтолсон ч Филипп Кон хэд хэдэн удаа хаалга руу хийсэн цохилтыг хааж, харьцааг 3:2-оор үлдээв.

Эхний тоглолтод хожсон ПСЖ дараагийн долоо хоногт Парист болох хариу тоглолтын өмнө сэтгэлзүйн болон тактикийн давуу талтай боллоо. Гэхдээ Монко нэг бөмбөгийн зөрүүтэй хожигдсон тул хариу тоглолтод эргэн ирэх боломж нээлттэй хэвээр байна.

Эх сурвалж

error: Хуулах боломжгүй !!