Snoop Dogg нь Sexyy Red-д хүндэтгэл үзүүлж, түүнтэй уулзахдаа юу хэлснээ Vibe сэтгүүлд ярьжээ. “Чамд оддын хүч байна гэдгийг би хэлсэн. Би чамд хайртай” гэж Snoop хэлэхэд, Sexyy Red “Өө, Чи үнэхээр эр хүн байна” гэж хариулжээ.

Sexyy Red мөн өдөр гадаа зохиогдсон үдэшлэг дээр Snoop Dogg-той хамт бүжиглэж буй бичлэгээ хуваалцсан бөгөөд хоёул “SkeeYee” дууг нь хамтдаа дуулж, тэр зуураа Сэнт Луисын од сигара татаж байсан байна.

Snoop Vibe сэтгүүлд ярихдаа, залуу репперүүдтэй цагийг өнгөрөөх, тэдэнд сургаал хайрлах дуртайгаа илэрхийлжээ. “Би өөрийгөө хуучин үеийн хүн гэдгээ мэднэ, гэхдээ би та нарыг үл тоодоггүй” гэж тэр хэлэхдээ ерхний хэдэн үг, зөвлөгөөгөө хуваалцдаг гэдгээ дурдсан байна.

Хэдий “хуучин үеийн” гэдгээ өөрөө хэлдэг ч Snoop хит дуунуудаа гаргасаар байна. Түүний Dr. Dre болон Jhene Aiko нартай хамтарсан “Gorgeous” дуу R&B/Hip-Hop Airplay жагсаалтад 29-р байранд орж ирсэн нь, тэд хоёулаа жагсаалтад багтаад 13 жил болсон нь энэ юм.

Энэ дууг түүний тун удахгүй гарах Missionary гэх Dr. Dre-ийн продюсерласан цомгийн өмнөхөн гаргасан юм. Энэ цомог нь түүний 2022 оны BODR цомгийн дараачийн цомог болж байгаа юм.

https://x.com/VibeMagazine/status/1856905609330700463?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1856905609330700463%7Ctwgr%5E3ce7b859d353232dc0cc3eb19496236c468804c9%7Ctwcon%5Es1_c10&ref_url=https%3A%2F%2Fwww.billboard.com%2Fmusic%2Fmusic-news%2Fsnoop-dogg-sexyy-red-star-power-first-met-1235831029%2F

https://www.billboard.com/music/music-news/snoop-dogg-sexyy-red-star-power-first-met-1235831029/