Наполи Мигель Гутиерресийг элсүүлж, хамгаалалтаа бэхжүүллээ
Италийн аварга Наполи клуб Испанийн Жиронагаас хамгаалагч Мигель Гутиерресийг 20 сая еврогийн үнэлгээтэйгээр авч, таван жилийн гэрээ байгууллаа. Гэрээнд нэмэлт нөхцөлүүд багтсан бөгөөд Гутиеррес Наполид энэ зуны ес дэх шинэ тоглогч болж байна.
22 настай Гутиеррес нь Реал Мадридын академийн бүтээгдэхүүн бөгөөд Лос Бланкост 10 тоглолтод оролцож байсан туршлагатай. Тэрээр 2022 онд Жиронад нэгдсэнээсээ хойш 113 тоглолтод оролцож, багийнхаа амжилтад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Miguel is proud to be one of us! ✨
— Official SSC Napoli (@en_sscnapoli) August 19, 2025
👉 https://t.co/UWfnEmuUZG
💙 #ProudToBeNapoli | #ForzaNapoliSempre | #WelcomeGutiérrez pic.twitter.com/3cYHCdZ8bC
Гутиеррес өнгөрсөн улиралд Жиронагийн хамт Ла Лигад гуравдугаар байрт шалгарч, клубын түүхэнд анх удаа Аваргуудын лигийн эрх авч чадсан. Тэрээр Аваргуудын лигийн зургаан тоглолтод оролцож, нэг гоол оруулсан бөгөөд нийтдээ Жиронад байх хугацаандаа зургаан гоол, 18 гоолын дамжуулалт бүртгүүлсэн байна.
Одоо тэр Наполид нэгдэж, Антонио Конте дасгалжуулагчийн удирдлага дор Скудеттог хамгаалах, Аваргуудын лигт өндөр амжилт гаргах зорилготойгоор тоглох гэж байна.
Наполи энэ улирлын Сери А-гийн эхний тоглолтоо ирэх хагас сайн өдөр Сассуологийн эсрэг хийхээр товлогджээ.
Эх сурвалж: