MESA-ийн зохион байгуулж буй Nomadic Masters Fall 2025 тэмцээний бүртгэлтэй холбоотойгоор зарим баг урьдчилан мэдээлэл авч, нээлттэй шатны (32 багийн) бүртгэлд давуу байдал үүссэн нь илэрчээ. Энэ нь Valve-ийн Tournament Operation Requirements (TOR)-ийн 3.5 дугаар зүйлтэй зөрчилдсөн гэж үзэж, HLTV-д уг тэмцээнийг “unranked” гэж тэмдэглэхийг даалгасан байна.
MESA-ийн тайлбар
“Бид энэ алдаагаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Нийтэд зарлахаас өмнө зарим багтай тэмцээний шинэ тов, зохион байгуулалтын талаар хуваалцсан нь дүрмийн зөрчил болсон.”
MESA өчигдөр X (хуучин Twitter)-д мэдэгдэл гаргаж, дүрмийн зөрчил гарсныг хүлээн зөвшөөрөв.
Тэд цааш нь: “Nomadic Masters Fall 2025”-ийн бүтцийг Valve-ийн шаардлагад бүрэн нийцүүлэхээр дахин боловсруулж байгаа бөгөөд шударга ёс, ил тод байдалд тууштай үлдэнэ” хэмээн мэдэгджээ.
Official Statement pic.twitter.com/uAPmjbEQGT
— MESA (@MESA_HQ) August 20, 2025
Зөрчил гарсан шалтгаан
TOR-ийн 3.5-д:
“Нээлттэй шалгаруулалтын (Open Qualifier) үед зохион байгуулагчид багийг сонгохдоо зөвхөн шударга, ил тод шалгуур ашиглах ёстой бөгөөд тодорхой нэг roster-д давуу тал олгохгүй байх ёстой. Бүс нутаг, демографи гэх мэт шалгуур (жишээ нь, Канад дахь эмэгтэй roster) зөвшөөрөгдөнө.”
Гэвч зарим багт бүртгэлийн процессыг урьдчилан нээсэн нь дүрмийн ноцтой зөрчил болжээ.
Тэмцээний өөрчлөлт ба маргаан
- Анхны тов: Улаанбаатар хотод 10-р сарын 15–19-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан.
- Шинэ оролдлого: Тэмцээнийг 9-р сарын 23–28 болгож урагшлуулах гэж байсан нь 10-р сарын 6-ны StarLadder Major Budapest урилгын ранкын сүүлийн хугацаанд багтаах зорилготой байв.
- Шинэ бүтэц: Гол тэмцээнд өрсөлдөх 8 багийг 32 багийн “нээлттэй LAN qualifier”-аас тодруулах байжээ.
- Бүртгэлийн төлбөр: Баг тус бүрээс буцаан олгохгүй нөхцөлтэй $10,000-ыг “эхэлж бүртгүүлсэн нь орно” гэсэн зарчмаар авах гэж байсан тухай мэдээлэл ил болсон.
Энэ талаар Complexity багийн ерөнхий менежер Graham “messioso” Pitt, ENCE-ийн маркетингийн захирал Joona “natu” Leppänen болон Partizan-ы дасгалжуулагч Dejan “BAXACHA” Atanacković нар бүгд ижил санал бүхий имэйл хүлээн авснаа ил болгожээ.
Valve ч мөн баталсан бөгөөд:
“Зарим баг бүртгэлийн үйл явцад урьдчилан нэвтрэх боломж авсан нь TOR-ийн 3.5-д харшаар үйлдэл болсон” гэж мэдэгдсэн байна.
Санхүүгийн асуудал ба шүүмжлэл
Энэ бүхний зэрэгцээ MESA:
- шагналын санг $250,000-аас $100,000 болгон бууруулсан,
- товыг өөрчлөхийг оролдсон,
- өмнө нь төлбөрөө өгөөгүй гэх шүүмжлэлд өртөөд байсан юм.
Австралийн комментатор Jordan “Elfishguy” Mays энэ талаар:
“Төлбөрөө өгдөггүй мөртлөө ийм үйлдэл гаргаж байгаа нь үнэхээр байж боломгүй” хэмээн X дээр бичжээ.
Unreal behaviour from a TO that is ghosting their unpaid talent 🙂 https://t.co/Our6QRLij2
— Jordan Mays (@Elfishguy) August 14, 2025
Эх сурвалж: HLTV.org