in ,

Тайрик Жорж Фулхэм рүү шилжинэ: Челси залуу довтлогчийн шилжилтийг зөвшөөрлөө

Челси клуб Тайрик Жоржийг Фулхэм рүү шилжихийг зөвшөөрсөн бөгөөд тэрээр тун удахгүй шинэ багтаа нэгдэх гэж байна.

Тайрик Жорж Фулхэм рүү шилжинэ: Челси залуу довтлогчийн шилжилтийг зөвшөөрлөө

Челси клубын залуу тоглогч Тайрик Жорж Фулхэм рүү шилжихээр боллоо

Челси клубын залуу довтлогч Тайрик Жорж Фулхэм клуб рүү шилжих тохиролцоонд хүрлээ. Лондонгийн баг 19 настай тоглогчийг 22 сая фунт стерлингийн (£22m / ~75 тэрбум төгрөг) үнээр худалдан авах бөгөөд таван жилийн гэрээ санал болгосон байна.

Жорж нь Сенегалын довтлогч Николас Жэксонтой хамт Челсигээс явах магадлалтай тоглогчдын нэг байлаа. Жэксоны Бавари Мюнхен рүү шилжих наймаа түр саатаад байсан ч, Лиам Делап гэмтэл авсны дараа Фулхэм энэ хувилбарыг дахин хэлэлцэж эхэлжээ.

Саяхны Фулхэмтэй хийсэн нөхөрсөг тоглолтод Жорж энэ улирлын анхны гараагаа хийж, Делапын оронд талбайд гарсан ч удалгүй Андрей Сантосоор солигдсон юм.

Челсигийн шилжилт хөдөлгөөн үргэлжилж байна

Жоржийн явах нь Челсигийн олон дэмжигчдэд сэтгэл гонсойлгосон мэдээ болсон ч, клубын санхүүгийн нөхцөл байдалд тустай алхам болж байна. Энзо Марескагийн удирдлагын доор Челси энэ зун бараг 300 сая фунт стерлингийн тоглогчийг зарсан ч, Жоао Педро, Жэйми Гиттенс, Лиам Делап, Алехандро Гарначо, Виллиан Эстевау зэрэг ирээдүйтэй залуусыг элсүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна.

Түүнчлэн клуб Марк Гуйуг Сандерлэнд рүү зээлээр явуулсан ч нөхөн төлбөр төлж эргэн татсан бөгөөд тэрээр Педротой хамт довтолгооны байрлалд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа аж. Харин Николас Жэксоны ирээдүй эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Эх сурвалж: 101 Great Goals

What do you think?

Ливерпүүл клуб Марк Гүэхиг элсүүлэхэд ойрхон байна

Ливерпүүл клуб Марк Гүэхиг элсүүлэхэд ойрхон байна

“Би Месси биш” – Родри Манчестер Ситигийн хариуцлагыг үүрч чадахгүй гэдгээ илэрхийлэв

“Би Месси биш” – Родри Манчестер Ситигийн хариуцлагыг үүрч чадахгүй гэдгээ илэрхийлэв