Кристиан Эриксен Малмод шинэ клуб хайж байна
Манчестер Юнайтедын хуучин хагас хамгаалагч Кристиан Эриксен шинэ баг хайх хугацаандаа Шведийн аварга Малмо клубтэй хамт бэлтгэл хийж байна.
33 настай Дан хагас хамгаалагч өнгөрсөн улирал дуусахтай зэрэгцэн Манчестер Юнайтедыг орхисон бөгөөд гэрээ дууссан тул ирээдүйнхээ талаар эрэл хайгуул хийж буй. Тэрээр Чемпионшипийн амбицтай клуб Врекхамын саналыг хүлээж аваагүй бөгөөд өөрт нь илүү тохирох боломжийг хүлээж байна.
Энэ хугацаанд Эриксен Малмо клубтэй хамт бэлтгэл хийж, тоглолтын формоо хадгалахыг зорьж буй юм.
Tillfälligt besök på dagens träning. 👋
— Malmö FF (@Malmo_FF) September 4, 2025
Christian Eriksen passar på att träna med tidigare lagkamrater från Brentford och danska landslaget.
Vi vill förtydliga att det rör sig om en träning och inte en transfer. pic.twitter.com/N1aWnNnyR0
“Зүгээр л хөгжилтэй зүйл” — Малмогийн тайлбар
Малмо клубын спортын захирал Даниел Андерссон “Газеттенд” өгсөн ярилцлагадаа:
“Энэ бол зүгээр л хөгжилтэй зүйл. Тэр бол сайхан хүн, сайн тоглогч. Манай бэлтгэлийн чанарт эерэг нөлөө үзүүлж, залуу тоглогчдод урам зориг өгөх нь гарцаагүй” хэмээн ярьжээ.
Малмо клуб энэ долоо хоногт олон улсын завсарлагаатай тул тоглолтгүй байгаа бөгөөд ирэх долоо хоногт Эльфсборгтой хийх тоглолтод төвлөрч байна.
“Баасан, бямба, ням гарагт бэлтгэл байхгүй. Дараа долоо хоногт Эльфсборгтой тоглоно. Хэрэв Эриксен одоохондоо клубгүй хэвээр байвал тэр бэлтгэлд маань эргэн нэгдэх магадлалтай. Гэхдээ бидний хувьд гол анхаарах зүйл бол тоглолт. Харин Эриксен бол туршлагатай, мундаг тоглогч тул ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй” хэмээн Андерссон нэмжээ.
Малмод үлдвэл үүсэх хүндрэл
Хэрэв Малмо Эриксенийг бүрэлдэхүүндээ албан ёсоор нэгтгэхийг хүсвэл Шведийн дээд лиг Аллсвенсканд бүртгүүлэх тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд Европын лигийн бүрэлдэхүүнд бүртгэх боломжгүй юм.
Андерссон үүнд:
“Түүнийг хэрхэн багтаах талаар одоогоор бодоогүй. Зүгээр л тусалж байна. Энэ нь манай багийн хувьд хөгжилтэй, сэтгэл сэргээсэн зүйл болж байгаа” гэжээ.
Харин Эриксенээс ирээдүйн талаар асуухад:
“Би зүгээр л бэлтгэл хийж байна гэж хэлж чадна” хэмээн хариулсан байна.
Эргэн сануулахад, тэрээр 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Данийн шигшээ багийн төлөө тоглож байхдаа зүрхний шигдээсийн улмаас талбай дээр унаж, дэлхий нийтийг цочроож байсан. Эриксен мэргэжлийн замналаа Аякс клубт эхлүүлж, дараа нь Тоттенхэм, Интер Милан, Брентфорд клубүүдээр дамжин 2022 онд Манчестер Юнайтедтэй нэгдсэн юм.
Эх сурвалж:
101greatgoals.com