in

АНУ-ын Конгресс маргааш Үл мэдэгдэх нисдэг биеттэй (UFO) холбоотой сонсгол хийх гэж байна

АНУ-ын Конгресс маргааш Үл мэдэгдэх нисдэг биеттэй (UFO) холбоотой сонсгол хийх гэж байна

Вашингтонд UFO-гийн талаар олон нийтийн итгэлийг сэргээх хурал болно

Маргааш АНУ-ын нийслэл Вашингтон хотод АНУ-ын Конгресс маргааш Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн (UFO/UAP) талаарх шинэ хурал зохион байгуулагдана. “Нийтийн итгэлийг сэргээх: UAP ил тод байдал ба мэдээлэгчдийн хамгаалалт” нэртэй энэ хурал нь Холбооны нууцын ангиллыг бууруулах зорилготой ажлын хэсгийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд уг ажлын хэсгийг 2025 оны 1-р сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналт, засаглалын хорооны дэргэд байгуулсан юм.

Хуралд АНУ-ын Зэвсэгт хүчний гурван ахмад оролцож, үл мэдэгдэх аномаль үзэгдэл (UAP)-тэй тулгарсан хувийн туршлагаа хуваалцах аж. UAP гэдэг нь зөвхөн тэнгэрт бус, газар, ус болон сансрын орчинд илэрдэг эсвэл тэдгээрийг дамнан хөдөлдөг үл танигдах объектуудыг хамарсан шинэ нэр томъёо юм.

Хурал 9-р сарын 9-ний мягмар гарагийн өглөөний 10:00 цагт (Улаанбаатарын цагаар 22:00) эхэлнэ. Шууд дамжуулалтыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналт, засаглалын хорооны цахим хуудсаар дамжуулан үзэх боломжтой.

Энэхүү ажлын хэсгийг Флорида мужийн төлөөлөгч Анна Паулина Луна ахалж байгаа бөгөөд тэрээр АНУ-ын Засгийн газар UAP-тай холбоотой чухал мэдээллийг олон нийтээс нууж ирсэн гэж үздэг. “Америкчуудын хүлээж буй хариултыг өгөх цаг нь болсон. Тиймээс үнэн ба ил тод байдлыг эрэлхийлж буй хоёр намын хамтарсан ажлын хэсгийг удирдаж байгаадаа баяртай байна” хэмээн Луна мэдэгджээ.

Хурлын гол зорилго нь Конгрессийг UAP-тай холбоотой мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил тод болгохыг шаардахад чиглэж байгаа юм. “Америкчуудын аюулгүй байдалд нөлөөлж болох UAP-уудын ажиглалт, олдвор, судалгааны талаар холбооны засгийн газраас хамгийн их ил тод байдлыг шаардах эрхтэй” гэж Луна онцолсон байна.

Мөн хуралд олон жилийн турш энэ сэдвийг сурвалжилж ирсэн мөрдөн байцаагч-сэтгүүлч Жорж Кнапп оролцоно. Тэрээр АНУ-ын Засгийн газар харь гаригийн амьдрал, UFO-гийн талаарх бодит баримтуудыг олон жилийн турш нуун дарагдуулж ирсэн гэж үздэг.

Эцэст нь, энэ хурал нь мэдээлэгчид UAP-тай холбоотой мэдээллийг эрх зүйн хариуцлага хүлээлгэхээс айлгүйгээр олон нийтэд хүргэх боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн мессежийг түгээхийг зорьж байна.

Эх сурвалж: Space.com – US Congress UFO Hearing

What do you think?

Арсенал: Мартин Эдегор капитаны байр суурьтай холбоотой Тони Адамсын шүүмжлэлийг үл тоов

Арсенал: Мартин Эдегор капитаны байр суурьтай холбоотой Тони Адамсын шүүмжлэлийг үл тоов

Жон Жонс: “Би зодог тайлаагүй, UFC-ийн Цагаан ордны тулаанд бэлдэж байгаа” гэж мэдэгдлээ

Жон Жонс: “Би зодог тайлаагүй, UFC-ийн Цагаан ордны тулаанд бэлдэж байгаа” гэж мэдэгдлээ