Жеймс Вебб телескоп: TRAPPIST-1 e гаригийн нууцыг тайлахад ойртож байна
Жеймс Вебб сансрын телескоп нь жижиг хэмжээтэй, чулуурхаг TRAPPIST-1 e гаригийн талаарх судалгааг гүнзгийрүүлж, уур амьсгалын онцлог, гадаргуу дээр шингэн ус оршин байх боломжийн талаар шинэ баримтуудыг илрүүлж байна. Судалгаа бүрэн дуусаагүй ч, урьдчилсан үр дүн нь энэ гаригт амьдрал дэмжих нөхцөл байж болзошгүйг мөн илтгэж байна.
TRAPPIST-1 e гаригийн онцлог
TRAPPIST-1 систем нь хүйтэн улаан одны эргэн тойронд эргэлддэг долоон Дэлхийтэй төстэй гаригуудаас бүрддэг. Эдгээрийн дундаас TRAPPIST-1 e нь хамгийн сонирхол татахуйц нь бөгөөд Дэлхийтэй төстэй хэмжээ, одны гэрэл хүлээн авах түвшин, амьдрал дэмжих бүсэд оршдгоороо ялгардаг байна.
Агаар мандлын дохиог илрүүлэх оролдлого
Вебб телескопын NIRSpec төхөөрөмжөөр гаригийг одны өмнүүр өнгөрөх үед нь ажигласнаар судлаачид агаар мандал байгаа эсэхийг тогтоохыг зорьсон. Хэрэв агаар мандал байвал одны гэрэл түүгээр нэвчиж, тодорхой молекулууд гэрлийг шингээх замаар спектрт “дохио” үүсгэдэг байна. Олон удаагийн өнгөрөлтийн үр дүнд энэ сул дохио илүү тодорхой болж, задлан шинжлэх боломжтой болсон.
Анхны дүгнэлтүүд: TRAPPIST-1 e нь хөнгөн бүрхүүлгүй
Дөрвөн удаагийн өнгөрөлтийн үр дүнд эрдэмтэд хөнгөн, устөрөгч-гелийн бүрхүүлийг үгүйсгэх боломжтой болсон. Учир нь TRAPPIST-1 нь идэвхтэй, хүчтэй цацраг ялгаруулдаг улаан од тул ийм төрлийн анхны бүрхүүлийг аль хэдийн арилгасан байх магадлалтай. Үлдэж буй боломжууд бол илүү хүнд “хоёрдогч” агаар мандал эсвэл бүрэн агаар мандалгүй чулуурхаг гариг байх хувилбар юм.
Сугар, Ангарагтай төстэй уур амьсгал уу?
TRAPPIST-1 e нь Сугар гаригийн зузаан манангаар бүрхэгдсэн эсвэл Ангарагийн нимгэн нүүрстөрөгчийн давхар исэл давамгайлсан агаар мандалтай байж болох эсэхийг ч мөн судалсан. Эхний үр дүнгээр энэ нь “магадгүй” гэж үзэж байгаа ч бүрэн үгүйсгэгдээгүй байна.
Шинэлэг аргачлал: одны “Дуу чимээг” арилгах
Улаан одод нь өөрчлөлт ихтэй тул гаригийн дохио болон одны өөрчлөлтийг ялгахын тулд судлаачид дараалсан өнгөрөлтийн аргачлал ашиглаж байгаа бөгөөд b гариг нь агаар мандалгүй чулуурхаг гариг гэж үзэгдэж байгаа ба энэхүү “Суурь дохио”-г ашиглан e гаригийн үзүүлэлтүүдийг цэвэршүүлэн гаргаж авч байна.
Дүгнэлт: Бидний мэдэж байгаа ба мэдэх ёстой зүйлс
TRAPPIST-1 e нь манай гаригийн гадна орших чулуурхаг гаригийн судалгаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Жеймс Вебб телескопын тусламжтайгаар бид анхны бүрхүүлийг үгүйсгэж чадсан бол одоо хоёрдогч, илүү хүнд агаар мандлын боломжийг судалсаар байна. Энэ нь цаашдын судалгаанд чухал чиглэл болох юм.
TRAPPIST-1 e бол зөвхөн нэг гариг биш, энэ бол амьдрал хайх аяллын дараагийн чухал алхам юм.
Энэ хүү судалгаа Astrophysics Journal Letters сонинд нийтлэгдсэн байна
Эх сурвалж: Earth.com