in

Сарны гелийн хэлэлцээр: Сансрын хамгийн том нөөцийн төлөөх өрсөлдөөн

Квант криогеник төхөөрөмж үйлдвэрлэгч Bluefors компани шинэ үеийн Interlune стартапыг дэмжиж, Сарны гадаргуугаас Гелий-3 олборлох төслөөр 2028 он гэхэд анхны үр дүнгээ гаргахаар томоохон хөрөнгө оруулалт хийж байна.

Сарны гелийн хэлэлцээр: Сансрын хамгийн том нөөцийн төлөөх өрсөлдөөн

Сарны баялаг: Хелиум-3 олборлолтод шинэ үе эхэлж байна

Сарны гадаргууг олон тэрбум жилийн турш нарны салхи нэвт цохиж, ховор изотоп болох хелиум-3-ыг аажмаар хуримтлуулсаар иржээ. Энэ бодис нь Дэлхий дээр ховор бөгөөд квант компьютер зэрэг өндөр технологийн салбаруудад өсөлттэй эрэлт үүсгээд байна. Үүний улмаас зарим компани Сарнаас шууд олборлолт хийх боломжийг идэвхтэй судалж эхэлжээ.

Сиэтл хотод төвтэй Interlune компани Сарны гадаргуугаас хелиум-3 болон бусад баялгийг олборлох зорилготой ажиллаж байна. Тэд хелиум-3-ыг үндэсний аюулгүй байдал, эмнэлгийн дүрслэл, цөмийн синтез, квант технологийн хэрэгцээнд зориулан нийлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд томоохон арилжааны гэрээг ч байгуулжээ.

Сарны баялгийн түүхэн дэх хамгийн том гэрээ

Interlune компани Мягмар гарагт квант хөргөлтийн төхөөрөмж үйлдвэрлэгч Bluefors компанитай түншлэх болсноо зарлав. Bluefors нь квант компьютерийг хэт бага температурт тогтвортой байлгах зориулалттай cryogenic систем үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү үйл ажиллагаандаа хелиум-3-ыг ашигладаг.

Квант технологийн салбар арилжааны шатандаа орж буй энэ үед хелиум-3-ын эрэлт эрс нэмэгдэх төлөвтэй. Bluefors компани 2028–2037 оны хооронд жил бүр 10,000 литр хелиум-3-ыг Interlune-ээс худалдан авахаар тохиролцжээ. Edelgas Group-ийн 2024 оны тооцооллоор энэ бодисын үнэ литр нь ойролцоогоор 2,500 ам.доллар ($2,500 ≈ 8.5 сая төгрөг) бөгөөд энэ нь Сарны нөөцийн түүхэн дэх хамгийн том арилжаа болоод байна.

Хэрхэн хэрэгжих вэ?

Interlune компанийг Blue Origin компанийн ерөнхийлөгч асан Роб Мейерсон, ерөнхий архитектор асан Гэри Лай, мөн Апполло-17 хөлгийн гишүүн, геологич Харрисон Шмитт нар 2020 онд үүсгэн байгуулжээ. Шмитт нь хелиум-3 олборлох санааг олон жил дэмжиж ирсэн хүн.

Сүүлийн таван жилийн хугацаанд тус компани робот олборлогч хөгжүүлэх, 2027 онд туршилтын нислэг хийх, 2029 онд туршилтын үйлдвэр байгуулах зорилгоор 18 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлжээ.

Тэдний нарийвчилсан төлөвлөгөө, хөрөнгө оруулалт нь боломжийн талаар итгэл төрүүлж байгаа ч 2028 он гэхэд сансрын олборлолтыг бодит болгох технологийн, логистикийн болон санхүүгийн сорилтуудыг хэрхэн давах нь одоогоор тодорхойгүй байна.

Өндөр найдлага, хязгааргүй эргэлзээ

Хэдийгээр хелиум-3 олон талаар сонирхол татаж байгаа ч зарим эрдэмтэн, судлаачид энэ нөөцийн үнэ цэнийг хэт дөвийлгөсөн гэж үздэг. Сарны хөрсний агууламж тодорхой бус бөгөөд Апполло болон Лунагийн авсан дээжүүдэд хелиум-3-ын хэмжээ маш бага байсан нь нотлогдсон.

Тиймээс энэ үе шатанд хелиум-3 нь амлалт байхаас цаашгүй боловч Interlune болон Bluefors компанийн байгуулсан гэрээ нь хэтийн төлөвийг нухацтай авч үзэх шалтгаан болж байна. Энэ нь квант технологийн өсөлт болон сансрын нөөцийг бодитоор ашиглах шинэ эринд нэг алхам ойртож буйг илтгэнэ.

Эх сурвалж: Gizmodo

What do you think?

Конор МакГрегор UFC-ийн Цагаан ордны эвентэд Майкл Чандлертай тулалдахаа зарлалаа

Конор МакГрегор UFC-ийн Цагаан ордны эвентэд Майкл Чандлертай тулалдахаа зарлалаа

Рубен Аморим: Пап лам хүртэл намайг арга барилаа өөрчлөхөд хүргэж чадахгүй

Рубен Аморим: Пап лам хүртэл намайг арга барилаа өөрчлөхөд хүргэж чадахгүй