in ,

Хиймэл умайтай робот ирэх он гэхэд хүүхэд төрүүлж магадгүй

Хиймэл умайтай робот ирэх он гэхэд хүүхэд төрүүлж магадгүй

Хиймэл умайтай робот ойрын хугацаанд хүүхэд төрүүлэхэд бэлэн болж магадгүй

Хятадын нэгэн технологийн компани жирэмслэх, төрөх чадвартай хүн төрхтэй робот бүтээж байна. Энэ робот нь хиймэл умай, умайн ус, хуванцар ургийн хүйтэй бөгөөд зорилго нь үр хөврөлөөс эхлэн төрөлт хүртэл хүүхдийг бүрэн дотроо өсгөх юм. Хүний бие хэрэггүй.

Kaiwa Technology компанийн Гүйцэтгэх захирал, доктор Жан Цифэн “Chosun Biz”-ийн дамжуулан “Kuai Ke Zhi”-д өгсөн ярилцлагадаа баг нь анхны загварыг бараг дуусгах шатандаа явж байгааг хэлжээ. GEAIR хэмээх нэртэй энэ роботын зах зээлийн үнэ 100,000 юань (ойролцоогоор 14,000 ам.доллар) байх бөгөөд ирэх жилийн дотор худалдаанд гарах төлөвтэй байна. Энэ робот жирэмслэлтэд туслах зориулалттай биш харин түүнийг орлуулах зорилготой юм.

Хүмүүс энэ талаар тодорхой мэдрэмжгүй байгаагаа илэрхийлж байна. Намайг ч мөн адил. Зарим нь гайхалтай гэж үзэж байгаа бол зарим нь айдас төрүүлэм гэжээ. “Эмэгтэйчүүд эцэст нь эрх чөлөөгөө оллоо” хэмээн нэгэн сэтгэгдэл бичигдсэн бол, өөр нэгэн “Хэрэв үнэ нь миний жилийн цалингийн хагастай тэнцүү байвал шууд авна” гэжээ.

Энэ мэдээ Хятадын олон нийтийн сүлжээгээр тэсэрсэн бөгөөд зарим нь энэ технологийг харгис, эсвэл байгалийн жамаас гажуудсан гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь “Хөгжил дэвшил” хэмээн хүлээж авчээ. Хятадын TikTok болох Douyin дээр тус роботын бичлэгүүд хэдхэн цагийн дотор мянга мянган сэтгэгдэл хүлээн авсан байна.

Ухамсарт амьдрал төрүүлэхэд бэлэн үү?

Доктор Жан үр тогтоох үйл явц хэрхэн явагдах талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй. Тэрээр мөн эхийн дааврын өөрчлөлтүүдийг энэ машин хэрхэн зохицуулах эсвэл хуванцар биед ургаж байгаа хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлөх тухайд ч мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ эдгээр асуултуудыг дараа нь авч үзнэ гэжээ.

Хиймэл умай шинэ санаа биш. 2017 онд эрдэмтэд дутуу төрсөн хургануудыг хиймэл шингэнтэй уутанд амьд байлгаж чадсан байдаг. Тэдний бие үсэрч, амьд гарсан ч тэд хурга байсан. Харин энэ удаа хүнийг машин дотор бүтээх тухай яригдаж байна. Хүмүүс ч үүнд аль хэдийнэ сонирхолтой хандаж, туршиж үзэхийг хүсч эхэлжээ.

Хятадад үргүйдлийн түвшин эрчимтэй нэмэгдэж байна. Засгийн газрын дэмжлэгтэй үр шилжүүлэн суулгах хөтөлбөрүүд өргөжиж байгаа нь эрэлт бодит гэдгийг харуулж байна. Гэхдээ амьдралыг робот дотор бүтээх гэдэг нь огт өөр асуудал.

Роботод төрсөн хүүхдүүд ямар байх бол? Тэд юу мэдрэх вэ? Бидэнтэй хэрхэн харилцах бол? Тэдний гарал үүсэл сав биш лабораториос эхлэх үед юу тохиолдох вэ?

Одоогоор энэ бол зүгээр л загвар прототип. Гэвч нэг асуулт аль хэдийнэ хөндөгдөөд эхэлжээ:

Хүмүүсийг олноор нь үйлдвэрлэхэд бид бэлэн үү?

Эх сурвалж: Vice.com

What do you think?

Лука Дончич: Сагсан бөмбөгөө түр орхиж, биеийн тамираар хичээллэж эхэлсэн шалтгаанаа тайлбарлалаа

Лука Дончич: Сагсан бөмбөгөө түр орхиж, биеийн тамираар хичээллэж эхэлсэн шалтгаанаа тайлбарлалаа

2025 оны Bentley Continental GTC Speed-ийг жолоодсон миний дүгнэлт

2025 оны Bentley Continental GTC Speed-ийг жолоодсон миний дүгнэлт