in

🛸 Галт уулын дээгүүр нисэх олон тооны нисдэг таваг камерын дуранд өртжээ

Харийнхны “Огторгуйн гарц” байж болзошгүй хэмээн таамаглаж байна

🛸 Галт уулын дээгүүр нисэх олон тооны нисдэг таваг камерын дуранд өртжээ

Мексикт энэ долоо хоногт идэвхтэй галт уулын дээгүүр олон тооны Үл мэдэгдэх нисдэг биетүүд (UFO) нисэж байгааг харуулсан бичлэг ил болсон нь тус газар харийнхны орон зайн гарц байж болзошгүй гэх онцгой таамгийг дахин сэргээв.

Мехико хотын ойролцоох Попокатепэтль галт уулыг чиглэсэн вебкамер гэнэтхэн үл мэдэгдэх олон гэрэлт биетүүд уулын орчимд өнгөрч буйг 2025 оны даваа гарагт дурандаа буулгажээ.

🔭 30 минутын бичлэгт олон гэрэл

Хяналтын камерын 30 минутын бичлэгийг түргэвчилсэн байдлаар үзүүлэхэд, галт уулын амнаас утаа савсаж байх зуур тэнгэрийн хаяа даган олон арван жижиг гэрэл солоног мэт бүх чиглэлд жирэлзэн өнгөрч байв.

Попокатепэтль нь олон жилийн турш харийн амьдралын талаарх таамгуудыг төрүүлсэн, нэрд гарсан UFO үзэгдлийн халуун цэг байсаар ирсэн. Олон арван гэрч энэ галт уул руу болон түүний орчимд нисэж буй үл мэдэгдэх биетүүдийг зураг авч баримтжуулсаар иржээ.

💬 Хүмүүсийн хуваагдсан байр суурь

Сошиал хэрэглэгчдийн зарим нь эдгээр гэрлийг камерын дуранд орсон шавж л гэж үзэж байгаа ч, зарим ажиглагчид Ггэрэл нь уулын ард буй утаан дундуур өнгөрч буй нь илт харагдаж байна, иймд эдгээр биетүүд нь холын зайд, том биетүүд байх магадлалтай” хэмээн онцолж байна.

📹 Шүүмжлэгчдийн байр суурь

Enigma Labs байгууллагын зөвлөх, тодорхойгүй агаарын үзэгдлийг судалдаг Алехандро Рохас энэ бичлэгийг жинхэнэ UFO баримт гэж үзэхээс болгоомжилж байна. Тэрээр “түргэвчилсэн бичлэгт бүх хөдөлгөөн хэт хурдан харагддаг. Үнэндээ жирийн онгоц, хиймэл дагуул ч ийм бичлэгт ‘Нисдэг таваг’ шиг л харагддаг” хэмээн Daily Mail-д ярьжээ.

Түүнчлэн тэрээр: “Шөнө вебкамер нь хүний нүдэнд үл үзэгдэх инфра улаан туяа цацруулдаг. Энэ нь камерын ойролцоох шувуу, шавж зэргийг гэрэлтүүлдэг учраас тэд хачирхалтай гэрэл мэт харагдаж болно” хэмээн тайлбарлав.

“Арын тэнгэрт одод маш хурдан хөдөлж буй мэт харагддаг ч бодитоор бол хөдөлгөөн нь нүдэнд үл мэдэгдэнэ. Иймээс бичлэгт буй бүх зүйл бодит хурднаасаа хамаагүй хурдан мэт харагдаж байгаа юм. Энэ бичлэгт онцгой хачин зүйл огт харагдсангүй” хэмээн Рохас онцоллоо.

🚀 Харийнхантай холбоотой баримтууд цугларсаар…

Попокатепэтль уул дээр өмнө нь ч олон UFO үзэгдэл бүртгэгдэж байсан бөгөөд 2023 онд Луис Гуэрра галт уул дэлбэрэх чимээг сонсож, тэнгэр өөд хартал нисдэг таваг хэлбэрийн биет уулын аман дээр хөвж байсан тухай мэдээлсэн байдаг.

Зарим UFO таамаг дэвшүүлэгчид харийнхан дэлхийн галт уулын геотермаль (дотоод дулаан) үйл ажиллагааг судалж байгаа гэж үздэг.

🌀 “Огторгуйн гарц” гэх хамгийн дуулиант таамаг

Мексикийн нэртэй сэтгүүлч, UFO судлаач Хайме Мауссан илүү гайхмаар таамаг дэвшүүлсэн нь харийнхан энэ галт уулаар дамжин огторгуйн өөр нэгэн цэг рүү “өтгөн нүх” буюу wormhole ашиглан нэвтэрч байгаа гэсэн онол юм.

Мауссанын үзэж буйгаар, UFO буюу тодорхойгүй биетүүд уул руу шууд орж буй нь “хэмжээс хоорондын гарц”-аар орж байгаа хэрэг бөгөөд энэ нь манай гарагаас явах, мөн эргэн ирэх зориулалттай хаалга байж болзошгүй гэнэ.

Тэрээр үүний нотолгоо болгон олон жилийн турш вебкамерт буусан гэрэлт бөмбөлөг, нисдэг таваг хэлбэрийн дүрслэлүүдийг дурдсан бөгөөд эдгээр нь хүний бүтэцт техник тэсэх боломжгүй халуун бүс рүү орж байгааг онцолжээ.

Мауссан NASA-гийн дэлхийн эргэн тойрон дахь соронзон “X-цэг”-үүдийн судалгааг иш татан, Попокатепэтлийн соронзон орон нь орон зай, цаг хугацаагаар нэвтрэх боломж олгодог гарц үүсгэж байж болзошгүй гэж үзжээ.

Мауссанын таамгууд батлагдаагүй хэвээр

Мауссан өмнө нь хэд хэдэн удаа хуурамч онолууд дэвшүүлж байсан түүхтэй. Тухайлбал, од, сүүлт одыг жинхэнэ UFO гэж андуурсан тохиолдлууд, мөн муми шиг харагдах “Харийнхны шарил” олдлоо гэж гурван удаа мэдэгдсэн ч тэдгээрийн аль нь ч батлагдаагүй.

“Попокатепэтль бол үнэхээр гайхамшигтай газар. Гэхдээ энэ нь өөр ертөнц рүү хүрэх гарц гэж бодохгүй байна. Бидний харж буй гайхамшиг бол манай гаригийн жирийн боловч гайхалтай байгалийн үйл явцын үр дүн юм” хэмээн Рохас нэмж хэлжээ.

Эх сурвалж: Dailymail

What do you think?

Санчир гарагийн дагуул Энцеладус дээр амьдралын ул мөр олох найдвар төрлөө

Санчир гарагийн дагуул Энцеладус дээр амьдралын ул мөр олох найдвар төрлөө

Жоан Лапорта: Ламине Ямал алдаа гаргаж болох ч, нэр алдарт автаж төөрөхгүй

Жоан Лапорта: Ламине Ямал алдаа гаргаж болох ч, нэр алдарт автаж төөрөхгүй