Keanu Reeves' Cult Classic Superhero Movie Coming to HBO Max Soon

Киану Ривзийн гол дүртэй DC-ийн “cult classic” ангилалд багтдаг Constantine кино HBO Max дээр 2026 оны 1-р сарын 1-нээс стримингээр гарна.

2005 онд нээлтээ хийсэн уг бүтээл Hellblazer комиксын цувралаас сэдэвлэсэн бөгөөд хагас тэнгэрэлч, хагас чөтгөрүүдийг харж, тэдэнтэй харилцаж чаддаг ёжтой, гутранги зан чанартай оккульт мэргэжилтэн Жон Константиний тухай өгүүлнэ. Түүхийн гол шугам нь Лос-Анжелесийн мөрдөгч Анжела Додсон ихэр эгч Изабелийнхээ учир битүүлэг амиа хорлолтыг шалгуулахаар Константинд хандах үед өрнөдөг.

Киноны найруулагчаар Фрэнсис Лоуренс ажиллаж, зохиолыг Кевин Бродбин, Фрэнк Каппелло нар бичсэн. Дүрүүдэд Киану Ривзээс гадна Рэйчел Вайс, Шайа ЛаБаф, Жимон Хонсу, Пруит Тэйлор Винс нар тоглосон бөгөөд зураг авалтыг Филипп Руссело хийж, хөгжмийг Брайан Тайлер, Клаус Баделт нар бичжээ.

Box office-ийн хувьд Constantine дэлхий даяар ойролцоогоор 230.9 сая ам.долларын орлого олж, 70–100 сая ам.долларын төсөвтэйгээр амжилттай явсан ч шүүмжлэгчдийн үнэлгээ тийм өндөр байгаагүй: Rotten Tomatoes дээр 46%, Metacritic дээр 50 оноо авч “mixed” ангилалд орсон. Харин үзэгчдийн үнэлгээ харьцангуй өндөр хэвээр бөгөөд Rotten Tomatoes-ийн үзэгчдийн оноо 72%, Metacritic хэрэглэгчдийн үнэлгээ 7.4 байна.

Үргэлжлэл анги хөгжүүлэлтийн шатанд яваа талаар мэдээлэгдсэн. Киану Ривз DC Studios-той түүхийн санаагаа танилцуулж, зөвшөөрөл авсан бөгөөд зохиол дээр ажиллаж эхлэхээр болсон гэж ярьсан бол DC Studios-ийн хамтран захирал Жэймс Ганн түүнтэй энэ талаар ярилцсан ч одоогоор бэлэн зохиол уншаагүй гэдгээ дурдсан.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here