UFC гурван тулаанчтай гэрээгээ сунгасангүй

UFC хагас дунд жинд ялагдалгүй явсан өрсөлдөгч Ринат Фахретдиновыг багтаасан гурван тулаанчийг ростероосоо хаслаа. UFC-ийн төлөөлөгчийг оролцуулаад хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр Фахретдиновын гэрээ дууссан ч байгууллага дахин гэрээ байгуулахаас татгалзжээ.

Ринат Фахретдинов UFC-д нийт 6-0-1 амжилттай байсан бөгөөд хамгийн сүүлд UFC Париc дээр Андреас Густафссоныг 54 секундэд нокаутаар буулгаж авсан. Тэр мөн 2023 оны 7-р сард түр аваргын бүсний өрсөлдөгч байсан Кевин Лиг буулгаж авч байв.

Мөн Лоик Раджабов, Элизеу Залески нар гэрээгээ дуусгаад ростероос гарлаа. PFL-ийн улирлын финалист Раджабов UFC-д 2-2 үзүүлэлттэй бөгөөд хамгийн сүүлийн тулаандаа 2024 оны 7-р сард Трэй Огденд шүүгчдийн шийдвэрээр ялагдсан.

Элизеу Залески сүүлийн таван тулаанаас ердөө нэг ялалттай, үүний зэрэгцээ Чиди Нжокуани болон Нэйл Магни нарт дараалан ялагдсан үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here