Samsung 2026 оны Odyssey gaming monitor-ийн шинэ шугамаа зарлаж, 6K нягтаршилтай “glasses-free 3D” дэлгэцтэй анхны загвараар Odyssey 3D G90XH-ийг онцоллоо. Тус монитор нь 32 инчийн IPS панельтэй бөгөөд бодит цагийн eye-tracking ашиглан хэрэглэгчийн байрлалаас хамаарч 3D дүрслэлийн гүн, өнцгийг автоматаар тохируулдаг шийдэлтэй.
Үзүүлэлтээрээ 165Hz refresh rate-тэй бөгөөд Dual Mode функцээр 3K горимд шилжүүлснээр refresh rate-ийг 330Hz хүртэл өсгөх боломжтой. Энэ нь өндөр нягтаршил, өндөр давтамжийн сонголтыг нэг төхөөрөмжид зэрэг санал болгож буйгаараа тоглоомын хэрэглээ болон дээд зэрэглэлийн дэлгэцийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна.
Odyssey 3D G90XH нь Samsung-ийн CES-ийн үеэр өмнө нь танилцуулж байсан Odyssey 3D загварын шинэчлэл бөгөөд өмнөх хувилбар нь 27 инчийн хэмжээтэй, 4K нягтаршилтай байсан. Сүүлийн жилүүдэд Asus, Dell, LG зэрэг үйлдвэрлэгчид 6K монитор гаргаж байсан ч Samsung энэ удаад 6K-ийг “glasses-free 3D” технологитой хослуулснаараа ялгарч байна.





