Судалгаагаар сэтгэл судлаачид эерэг байдлаа хадгалахын тулд тодорхой сэтгэлгээний төлөвийг ашигладаг нь тогтоогдлоо

Эерэг сэтгэл судлал (positive psychology) нь дэлхий даяарх сайн сайхан байдал (wellbeing)-ын олон хөтөлбөрийн суурь болсон бөгөөд талархлын тэмдэглэл хөтлөх, долоо хоног бүр сайн үйл хийх зэрэг “тогтмол хийх” дасгалуудыг зориуд төлөвлөж хэрэгжүүлэхийг түгээмэл зөвлөдөг.

Гэвч RCSI University of Medicine and Health Sciences-ийн Centre for Positive Health Sciences төвийн дэд профессор Жоланта Бөрк болон хамтран ажиллагчдын хийсэн судалгаагаар, энэ чиглэлийн экспертүүд өөрсдөө ийм төрлийн дасгалыг тогтмол мөрддөггүй нь ажиглагдсан. Судлаачид 10 жилээс дээш туршлагатай оролцогчдыг багтаасан нийт 22 эерэг сэтгэл судлалын эксперт, практикчтай ярилцлага хийж, тэд бусдад зөвлөхдөө дасгалуудыг хүний хэрэгцээнд тохируулан санал болгодог ч өөрсдөө ихэнхдээ хүнд үе тохиолдоход “түр зуурын дэмжлэг” маягаар ашигладаг гэж тэмдэглэжээ.

Судалгааны баг энэ хандлагыг хатуу хуваарьтай дасгалын жагсаалт гэхээс илүү уян хатан, өдөр тутмын амьдралд чиглэсэн “meliotropic wellbeing mindset” гэж нэрлэсэн байна. “Melior” (илүү сайн) ба “tropism” (чиглэн хөдлөх) гэсэн язгуураас санаа авсан энэ ойлголт нь аз жаргалыг “хөөцөлдөх” бус, амьдралыг үнэ цэнтэй болгодог зүйл рүү тасралтгүй чиглэх сэтгэлгээ гэж тайлбарлагдсан.

Ярилцлагад оролцсон экспертүүд таагүй өдөр, сөрөг сэтгэл хөдлөлийг заавал “эерэгээр эргүүлэх” гэж хүчлэхгүй, амьдралд бэрхшээл байх нь хэвийн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь түгээмэл байжээ. Мөн тэд хөтөлбөрт заадаг шиг огцом “өөрчлөлт хийх” оролдлогоос илүү утга учир өгдөг дадлуудыг (ном унших, сайн дурын ажил, хоол хийх, йог гэх мэт) өөрийн таних чанар, тэнцвэрээ хадгалах хэрэгцээний нэг хэсэг болгон тогтвортой хэвшүүлсэн гэж судалгаанд дурдсан байна.

Судлаачдын тэмдэглэснээр, эдгээр экспертүүд биеийн эрүүл мэндийг сэтгэлзүйн сайн сайхан байдалтай адил түвшинд авч үзэж, нойр, шим тэжээлтэй хоол, тогтмол хөдөлгөөнийг тэргүүлэхэд анхаардаг байв. Түүнчлэн ажлын орчин эсвэл нийгмийн харилцаа нь удаан хугацаанд “сульдаадаг” гэж мэдрэгдвэл нөхцөлөө өөрчлөх, харилцааны хил хязгаар тогтоох зэрэг урьдчилан сэргийлэх алхам хийхээс татгалздаггүй нь нийтлэг байсан.

Өмнөх судалгаануудын дүгнэлтээр, сургуулийн хөтөлбөр, апп, байгууллагын ажлын байрны wellbeing санаачилгууд олширч байгаа ч нийт үр нөлөө “даруухан” хэвээр, зарим тохиолдолд сөрөг нөлөөний эрсдэл ч хөндөгдсөн байдаг. Энэ удаагийн чанарын (ярилцлагад суурилсан) судалгаа нь яагаад үр дүн харилцан адилгүй гардагийг тайлбарлах боломжтой гэж үзэж, ялангуяа wellbeing дадлыг амьдралдаа аль хэдийн өргөн хэрэглэдэг хүмүүст “дасгалын жагсаалт”-ын хэлбэртэй хөтөлбөр нэмэлт ашиг багатай байх магадлалтайг анхааруулжээ.

https://www.sciencealert.com/images/2025/12/WomanAndSun.jpg
https://www.sciencealert.com/images/2025/11/Generic-Health-Promo-Final-642×273.jpg

Эх сурвалжаас дэлгэрэнгүйгээр харах

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here