Гон Мён гэнэт чихний сонсгол алдагдсаны улмаас эмнэлэгт хэвтэж, шинэ драмын зураг авалтаа зогсоолоо

Жүжигчин Гон Мён гэнэтийн мэдрэхүйн гаралтай сонсгол бууралтын улмаас эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа тул шинэ драмын зураг авалтаа түр хугацаанд завсарлажээ. Энэ тухай 2025 оны 12-р сарын 30-нд Newsis мэдээлсэн байна.

Түүний оролцож буй tvN-ийн “Secret Audit” (Төслийн нэр) цувралын 12-р сарын 30-нд товлогдсон зураг авалтыг цуцалсан бөгөөд эх сурвалжийн мэдээллээр Гон Мён толгой эргэх зовиур илэрч, зураг авалтыг зогсоох шийдвэр гаргасан байна. Тэрээр 2026 оны 1-р сарын 2-ноос ажилдаа эргэн орохоор төлөвлөгдөж байгаа гэжээ.

Гон Мёний агентлаг Сарам Энтертэйнмент албан ёсны мэдэгдэл гаргаж, түүнийг толгой эргэх шинж тэмдгийн улмаас эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийлгэж, биеийн байдлаа сэргээж байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр зураг авалтын талбайд буцаж очих төлөвтэй гэж мэдээлэв.

“Secret Audit” нь нууцаа далдалсан аудитын албаны дарга Жү Ин А (Шин Хэ Сон) болон дотоод дуулиант хэргүүд хариуцахаар гэнэт шилжүүлэгдсэн шилдэг аудитор Но Ки Жүн (Гон Мён)-ы тухай романтик инээдмийн төрөл жанрын бүтээл. Зураг авалт 2025 оны 9-р сард эхэлсэн бөгөөд 2026 оны эхний хагаст tvN-ээр цацагдахаар товлогджээ.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here