Michael Bolton’s daughters share health update after ‘testing year’ amid brain cancer battle

72 настай Michael Bolton 2023 онд хамгийн түрэмгий хэлбэрийн тархины хавдар болох глиобластома оношлогдож, 2023 оны 12-р сард хавдрын голомтыг авах мэс заслыг амжилттай хийлгэсэн. Үүний дараа богино хугацаанд ой санамж, яриа болон хөдөлгөөний чадварт түр өөрчлөлт гарсан ч одоо дахилт байгаа эсэхийг тогтмол хянах шатанд оржээ.

Тэрээр халдварын улмаас 2024 оны 1-р сард дахин тархины мэс засалд орсон бөгөөд 2024 оны 10-р сард туяа эмчилгээ, хими эмчилгээгээ дуусгасан гэж мэдээлсэн. Одоогоор Michael Bolton MRI шинжилгээнд тогтмол хамрагдан, өвчин сэдрэх эсэхийг ажиглуулж байна.

Хоёр жилийн өмнөх анхны мэс заслын дараах явцын талаар түүний охид болох Isa (50), Holly (48), Taryn (46) нар AARP-д өгсөн ярилцлагадаа аав нь ерөнхийдөө “маш сайн сэтгэл санаа, эрүүл мэндтэй”, хөдөлгөөн болон танин мэдэхүйн үзүүлэлтүүд “сайн байгаа” гэж онцолжээ. Тэд асаргааны өдөр тутмын ачаалал, сорилтууд байгааг дурдсан ч одоогийн нөхцөл байдлыг тогтвортой гэж үнэлсэн байна.

When a Man Loves a Woman дуугаар танигдсан Grammy Awards-ын шагналт дуучин өөрөө мөн энэ хугацаанд гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх энгийн мөчүүдийн үнэ цэнэ илүү тод мэдрэгдсэн, охид нь өөрийг нь тууштай дэмжиж, тэмцэх сэдэл өгч байгаад талархаж буйгаа и-мэйлээр дамжуулан илэрхийлжээ. Тэр мөн шүтэн бишрэгчдээс ирүүлсэн мессеж, залбирал, дэмжлэг нь хамгийн хэрэгтэй үед нь урам өгсөн гэж тэмдэглэсэн байна.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here