Рафиньягийн хет-трик Барселонаг Севильяг буулгахад тусалж, лигийн тэргүүнд дөрвөн онооны давуутай болгожээ.
“Барселона” талбайдаа “Севилья”-г хүлээн авч, тоглолтын эхнээс давамгайлсан тоглолт үзүүлэн, 3 оноог авч чадлаа. Тоглолтын 9 дэх минутад Рафинья пенальтиг амжилттай гүйцэтгэж, багийг тэргүүлэлд гаргасан бол 19 дэх минутад мөн л пенальтиг цохиж, тооны харьцааг 2:0 болгов. Түүнчлэн, тоглолтын 35 дахь минутад Дани Олмо гоолдож, эхний хагаст 3:0-ийн давуу байдалтай өндөрлүүлэв.
Улмаар хоёрдугаар хагаст тоглолтын 55 дахь минутад Рафинья дахин гоолдож, хет-трик хийсэн бол 60 дахь минутад Жоао Кансело гоол нэмж, тоглолтын цэгийг тавилаа. “Севилья”-гаас Хуанлу Санчес тоглолтын төгсгөлд нэг гоол оруулсан ч энэ нь хангалтгүй байлаа. Харин тоглолтын төгсгөлд талбай дээр гарч ирсэн Гавиг үзэгчид алга ташилтаар угтсан нь онцлох үйл явдал байв.
https://www.101greatgoals.com/news/raphinha-hat-trick-barcelona-go-four-points-clear-at-top-of-la-liga-with-commanding-win-over-sevilla/

