Голдэн Стэйт Уорриорс багийн тоглолтын бүрэлдэхүүнд нэг долоо хоногийн хугацаанд нэмэлт хохирол учирч, Ал Хорфорд болон Сет Карри нар бэртлийн улмаас тоглох боломжгүй боллоо.
Ал Хорфорд хөлний булчингийн таталтын улмаас тоглолтоос гадуур байх юм. Тэрбээр энэ улиралд багтаа олон бэртэл учраад байгаа бөгөөд багийн зүгээс түүнийг болгоомжтой ашиглаж, хоёр хоногийн зайтай хийх тоглолтуудаас нь чөлөөлж байсан. Сет Карри саяхан эргэн ирээд байсан ч гуяны булчингийн таталттай болсон тул дөрөвхөн тоглолтонд оролцоод амжжээ.
Харин Дрэймонд Грин, Кристапс Порзингис, Де’Энтони Мелтон нар Даваа гарагийн Вашингтон Визардс багтай хийх тоглолтонд оролцох боломжтой гэж багийн зүгээс найдаж байна. Стэфен Карри багтайгаа хамт аялсан ч зөвхөн бие даасан бэлтгэл хийж байгаа бөгөөд “runner’s knee” буюу өвдөгний өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа юм.

