Нар мэт одны гэрэл гэнэт суларч бүдгэрсэн нь хоёр гарагийн мөргөлдөөн байж болзошгүйг илрүүлэв

Published:

Гайа20эхк одны гэрэл гэнэт суларч бүдгэрсэн нь хоёр гарагийн мөргөлдөөнөөс үүдэлтэй байж болохыг Вашингтоны их сургуулийн судлаачид тогтоожээ.

Нар шиг энгийн нэгэн од гэнэт гэрэл нь огцом хэлбэлзэж, 2016 оноос эхлэн гурван удаа гэрэл нь суларч, 2021 онд бүр огцом өөрчлөлт үзүүлсэн байна. Судлаач Анда Тзанидаксис хуучин одон орны ажиглалтын өгөгдлүүдийг судлах явцдаа Гайа20эхк нэртэй энэ одны гэрлийн өөрчлөлтийг анзаарсан бөгөөд гэрлийн суларлын шалтгаан нь од өөрөө бус, одны эргэн тойронд хөвж буй томоохон чулуужсан материал байж болохыг тогтоожээ.

Гэрлийн хэлбэлзэлтэй зэрэгцэн инфра улаан долгионы гэрэл огцом нэмэгдсэн нь гэрлийг хааж буй материал халуун, инфра улаан долгионд гэрэлтэж буйг илтгэж байна. Энэ нь хоёр гараг мөргөлдөж, асар их чулуужсан хаягдал үүсгэж, одны гэрлийг хааж буйтай холбоотой гэж эрдэмтэд дүгнэжээ. Мөргөлдөөнөөс үүссэн хаягдал болон халуун материал нь инфра улаан гэрлийн өсөлтийг тайлбарлаж байна.

Гарагуудын мөргөлдөөн нь гараг үүсэх анхны үе шатанд түгээмэл тохиолддог ч, дэлхий дээрээс ажиглахад ховор бөгөөд хаягдал нь дэлхий ба одны хооронд шууд байрлах шаардлагатай тул ажиглалт хүнд байдаг. Вашингтоны их сургуулийн профессор Жеймс Давенпортын хэлснээр, ийм удаан хугацааны өөрчлөлтийг судлах тэсвэр тэвчээр шаарддаг бөгөөд энэ төрлийн судалгаа цаашид олон шинэ нээлтэд хүргэх боломжтой юм.

АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Сан болон Эрчим Хүчний Яамны санхүүжилтээр байгуулагдсан NSF-DOE Vera C. Rubin Observatory энэ оны сүүлчээр 10 жилийн өргөн хүрээний судалгаагаа эхлүүлэх бөгөөд ийм мөргөлдөөнүүдийг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байна.

https://www.washington.edu/news/2026/03/11/uw-astronomers-spot-planet-collision-evidence/

https://iopscience.iop.org/article/10.3847/2041-8213/ae3ddc

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img