Pan-European Game Information (PEGI) тоглоомын насны үнэлгээний систем loot box буюу виртуал карт цуглуулах тоглоомын онцлогийг анхаарч, насны ангилалд шинээр тусгах болсноо зарлалаа. Өмнө нь секс, мансууруулах бодис, хүчирхийлэл, бүдүүлэг үг хэллэг зэрэг агуулгын үндсэн дээр үнэлгээ өгдөг байсан бол одоо интерактив онцлогуудыг нэмэлтээр авч үзэхээр болжээ.
Энэ өөрчлөлтөөр EA-ийн FC цуврал шиг PEGI 3 ангилалтай тоглоомуудын Ultimate Team горим дахь loot box агуулга нь ирээдүйн хувилбаруудад 16 наснаас доош насныханд тохиромжгүй гэж үнэлэгдэх магадлалтай. Шинэ журам 2026 оны 6-р сараас эхлэн шинэ тоглоомуудын үнэлгээнд хэрэгжинэ.
https://www.theverge.com/entertainment/893751/video-game-age-ratings-pegi-loot-boxes

