Netflix-ийн “Boyfriend on Demand” драм хамгийн их шуугиан тарьсан жагсаалтыг тэргүүлжээ

Published:

Netflix-ийн “Boyfriend on Demand” цуврал энэ долоо хоногийн хамгийн их шуугиан тарьсан драмуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Good Data Corporation-ийн судалгаагаар энэхүү жагсаалтыг одоо гарч буй болон удахгүй гарах драмуудын талаарх мэдээ, блог, онлайн нийгэмлэг, видео, сошиал медиа мэдээллээс гаргажээ.

“Boyfriend on Demand” драмын гол дүрүүд BLACKPINK хамтлагийн Жисү, Сөү Ин Гүк, Сөү Кан Жүн нар хамгийн их шуугиан тарьсан жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ. Тус драмын дараа tvN-ийн “Undercover Miss Hong” хоёрдугаар байрт, гол дүрийн жүжигчин Пак Шин Хе хоёрдугаар байранд орсон байна.

Шинээр нэвтрүүлж буй tvN-ийн “Siren’s Kiss” гуравдугаар байрт орж, Пак Мин Ён, Ви Ха Жүн нар тус тус дөрөвдүгээр, аравдугаар байранд жагсжээ. Мөн tvN-ийн “Our Universe” дөрөвдүгээр байранд, жүжигчин Бэ Ин Хүк наймдугаар байрт орсон байна.

JTBC-ийн “Still Shining” тавдугаар байрт орж, Ким Мин Жү, GOT7 хамтлагийн Пак Жин Ён нар тавдугаар, долдугаар байранд жагсжээ. JTBC-ийн “The Practical Guide to Love” зургаадугаар байранд, гол дүрийн жүжигчин Хан Жи Мин есдүгээр байранд орсон байна.

Долоо хоногийн хамгийн их шуугиан тарьсан шилдэг 10 драм:

1. Netflix “Boyfriend on Demand” 2. tvN “Undercover Miss Hong” 3. tvN “Siren’s Kiss” 4. tvN “Our Universe” 5. JTBC “Still Shining” 6. JTBC “The Practical Guide to Love” 7. ENA “Honour” 8. Netflix “The Art of Sarah” 9. MBC “In Your Radiant Season” 10. Netflix “Can This Love Be Translated?”

Харин хамгийн их шуугиан тарьсан шилдэг 10 жүжигчин:

1. Жисү (“Boyfriend on Demand”) 2. Пак Шин Хе (“Undercover Miss Hong”) 3. Сөү Ин Гүк (“Boyfriend on Demand”) 4. Пак Мин Ён (“Siren’s Kiss”) 5. Ким Мин Жү (“Still Shining”) 6. Сөү Кан Жүн (“Boyfriend on Demand”) 7. Пак Жин Ён (“Still Shining”) 8. Бэ Ин Хүк (“Our Universe”) 9. Хан Жи Мин (“The Practical Guide to Love”) 10. Ви Ха Жүн (“Siren’s Kiss”)

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img