Тоглоом хөгжүүлэгчдийн дунд generative AI-д хандах сөрөг үнэлгээ огцом өсч байна
Тоглоом хөгжүүлэлтэд generative AI (gen AI) янз бүрийн түвшинд нэвтэрч байгаа ч хөгжүүлэгчдийн дунд энэ технологид хандах сөрөг үнэлгээ эрчимтэй нэмэгдэж буйг сүүлийн судалгаа харууллаа. Game Developers Conference (GDC)-ийн хамгийн сүүлийн судалгаагаар оролцогчдын 52 хувь нь gen AI тоглоомын салбарт “сөрөг” нөлөөтэй гэж хариулсан бол ердөө 7 хувь нь “эерэг” гэж үнэлсэн байна.
Энэхүү сөрөг хандлага жил ирэх тусам огцом өссөн нь онцгой анхаарал татаж байна. 2024 онд gen AI-г сөрөг гэж үзсэн оролцогчид 18 хувь байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 30 хувь болж нэмэгджээ. Харин хамгийн сүүлийн дүнгээр сөрөг үнэлгээ нийт оролцогчдын талаас давсан байна.
GDC уг судалгааг 2,000 орчим салбарын төлөөллөөс авсан бөгөөд энэхүү өөрчлөлт нь gen AI тоглоомын үйлдвэрлэлд бодитоор илүү өргөн ашиглагдахын хэрээр ажлын байр, бүтээлийн чанар, зохиогчийн эрх, үйлдвэрлэлийн стандарт зэрэг асуудлаар хөгжүүлэгчдийн дунд эргэлзээ, эсэргүүцэл улам хүчтэй болж байгааг илтгэж байна.