ОХУ-ын CS2-ын YouTuber, контент бүтээгч Эрик “Шоке” Шоков өөрийн үүсгэн байгуулсан CYBERSHOKE Esports багийн бодит зардлыг олон нийтэд ил болгож, 2.5 жилийн хугацаанд нийт 942,675 ам.доллар зарцуулснаа мэдээллээ. 1.6 сая гаруй дагагчтай түүний хувьд төслийн санхүүжилт, ашиг-алдагдлыг тоон мэдээлэлтэй нь дэлгэж тавьсан нь анхаарал татав.
Шоковын гол бизнес болох CYBERSHOKE нь дэлхий даяар 1,200+ community CS2 сервер ажиллуулдаг платформ бөгөөд тэрээр брэндээ өргөжүүлэх зорилгоор мэргэжлийн Counter-Strike roster байгуулсан байна. Тус баг одоогоор HLTV-ийн дэлхийн чансаанд #41-т бичигдэж байгаа юм.
Одоогийн CYBERSHOKE CS2 бүрэлдэхүүнд Ilya “FenomeN” Kolodko, Denys “notineki” Kalachev, David “bl1x1” Stepanyants, Aleksandr “glowiing” Matsiyevich, Daniil “alpha” Demin (loan), дасгалжуулагч Stepan “brain” Sivoronov нар багтжээ.
Шоковын нийтэлсэн тайлангаас харахад 2023 оны дунд үеэс 2025 он хүртэлх гол зардлууд дараах бүтэцтэй байжээ. Үүнд:
– Цалин, нөхөн олговор – 504,411 ам.доллар
– тоглогчийн buyout – 181,700
– Team house-ийн түрээс – 126,625
– Bootcamp – 48,568
– LAN аялал – 19,000
– Татвар, хууль эрх зүй – 49,040
– Өмсгөл – 8,921
– Сэтгэлзүйч – 4,400 ам.доллар.
Тэрээр багийн санхүүжилт зөвхөн хувийн хөрөнгөөр хязгаарлагдаагүй бөгөөд sponsorship, контент, premium subscription, community-ийн дэмжлэгээс орлого ордог гэдгийг мөн онцолсон байна.
Жилийн санхүүгийн дүнгээр 2023 онд 21,185 ам.долларын ашигтай ажилласан ч 2024 онд 43,147, 2025 онд 300,603 ам.долларын алдагдал хүлээж, нийлбэр дүнгээр 322,000+ ам.долларын сөрөг үзүүлэлттэй гарчээ. Алдагдлын гол дарамт 2025 онд төвлөрсөн байна.
Шоковын хэлснээр, энэхүү төслийн үндсэн зорилго нь цомоос илүү Major-т шалгарч, тоглоом дотор багийн sticker-тэй болох явдал аж. Sticker нь CYBERSHOKE нэрийг Counter-Strike-ийн түүхэнд үлдээх хамгийн тод мөр бөгөөд түүнд хүрч чадвал төслийн хувийн зорилго биелнэ гэж тэр үзэж байна.