Загвар өмсөгчид бие галбиртаа байнга анхаарал тавих хэрэгтэй байдаг. Тайзан дээр гунхалзах эдгээр бүсгүйчүүдийг чанд хоолны дэглэм барьж дан ногоо, усаар л хооллодог гэж төсөөлдөг хүмүүс их. Үнэндээ тэгдэггүй ажээ. Алдартай урт хөлтнүүд өглөөг ямар хоолоор угтаж авдгийг сонирхоцгооё.