in

Ferrari домогт Testarossa нэрийг дахин сэргээж, 1,036 морины хүчтэй гибрид супер автомашинаа танилцууллаа

Хурц ирмэгтэй загвар, 1,000 морины хүчнээс давсан хүчин чадалтайгаар Testarossa дахин эргэн ирж, Ferrari-ийн шинэ үеийн оргил бүтээл болж байна.

Ferrari домогт Testarossa нэрийг дахин сэргээж, 1,036 морины хүчтэй гибрид супер автомашинаа танилцууллаа

Эрин үеийг тодорхойлсон нэр эргэн ирлээ: 849 Testarossa

Ferrari дахин нэгэн домгийг амилууллаа. 1980-аад оны поп соёлын салшгүй хэсэг болсон Testarossa нэрийг 1,036 морины хүчтэй гибрид супер автомашинаар дахин сэргээж, шинэ эрин үеийн нүүр царайгаа тодорхойлж байна.

Тухайн үеийн хүүхдийн ханын зурагнаас эхлээд видео тоглоом, кино дэлгэцнээ ч тодрон гарч ирдэг байсан Testarossa бол жинхэнэ “итали мөрөөдөл” байлаа. Одоо тэрхүү мөрөөдөл 849 Testarossa нэртэйгээр эргэн иржээ. Илүү хурц, илүү ухаалаг, илүү хүчирхэг.

Гибрид эринд зориулсан шинэ төрх

2023 онд барааны тэмдгийн бүртгэлээр анх цухалзсан энэ загвар нь өмнөхийнхөө клин хэв маягийг орхиж, илүү геометр хэлбэртэй, хурц ирмэгтэй кузовтой болжээ. Энэ нь SF90 Stradale-ийн залгамжлагч бөгөөд гүйцэтгэлд бүхнийг зориулах Ferrari хэрэглэгчдэд чиглэсэн.

Шинэ Testarossa-ийн загвар нь 1970-аад оны Ferrari 512 S болон спорт прототипүүдээс сэдэвлэгдсэн. Арын хос сүүл, уралдааны автомашины диффузертэй төстэй хэлбэр нь зөвхөн гоо зүй бус, функциональ аэродинамикийг илэрхийлж байна. 155 км/ц хурдтай үед 415 кг (915 фунт)-ийн доош даралт үүсгэх бөгөөд энэ нь SF90-ээс илүү үзүүлэлт юм. Агаарын эсэргүүцэл буурсан нь шинэ доод хэсэг, хаалганы агаарын суваг, интеркулер руу чиглэсэн урсгалтай холбоотой.

Нарийн ажиллагаа бүхий дотоод орчин

Кокпит нь нэг суудалтай загвар шиг мэдрэмж төрүүлдэг ч, өдөр тутмын хэрэглээнд тохирсон “berlinetta” зохион байгуулалттай. С хэлбэрийн агааржуулалтын нүх бүхий хөвөгч хянах самбар, механик болон дижитал хосолсон удирдлагууд, уламжлалт Engine Start товч бүхий шинэ жолооны хүрд — энэ бүхэн жолоочийн суудлыг төгс жолоодлогын төв болгон хувиргана.

Хоёр төрлийн суудлын сонголттой: нэг нь тав тухыг эрхэмлэгчдэд, нөгөө нь нүүрстөрөгчийн шилэн хүрээтэй хөнгөн жингийн уралдааны хувилбар юм. Холболтын хувьд хамгийн сүүлийн үеийн стандартууд Apple CarPlay, Android Auto, утасгүй цэнэглэгч, Ferrari-ийн дижитал үйлчилгээний систем багтжээ.

SF90-ийг гүйцэж түрүүлэв

849 Testarossa-ийн зүрх нь шинэчлэгдсэн 3.9 литрийн twin-turbo V8 хөдөлгүүр. 819 морины хүч, 621 фунт-фут эргэлтийн момент гаргах энэхүү мотор нь томруулсан турбо, шинэ интеркулер, хөнгөн дотоод эд ангиудын ачаар өмнөх загвараасаа 67 морины хүчээр илүү болсон.

Гурван цахилгаан мотор, хоёр нь урд, нэг нь хойд тэнхлэг дээр байрлах бөгөөд нийлээд 217 морины хүч нэмж өгдөг. Үүний үр дүнд нийт системийн хүчин чадал 1,036 морины хүч хүрч байна. Батерей нь 7.45 кВтц багтаамжтай бөгөөд цэвэр цахилгаан eDrive горимд 25 км зам туулах чадвартай.

0-100 км/ц хурд авах хугацаа ердөө 2.3 секунд. Дээд хурд нь 330 км/ц-ээс давна. Fiorano-ийн тойрог зам дээр 1 минут 17.5 секундийн үзүүлэлттэйгээр SF90 Stradale-ийн амжилтыг давтжээ.

Дижитал ихэр, дээд зэрэглэлийн технологи

Ferrari 849 Testarossa нь зөвхөн механик хүчээр биш, мөн программ хангамжаар ч гайхуулах болсон. FIVE гэх систем нь автомашины хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд загварчилж, хүч дамжуулалт, дифференциал болон тоормосны системийг нарийн хянадаг.

ADAS системийн хувьд тохируулах боломжтой круиз хяналт, эгнээ хадгалах, яаралтай тоормослох болон сохор цэгийн хяналт зэрэг аюулгүй байдлын бүх ухаалаг шийдлийг агуулжээ.

Үнэ хараахан тодорхойгүй, харин тансаг байдал баталгаатай

Одоогоор албан ёсны үнэ зарлагдаагүй ч, SF90 Stradale-аас дээгүүр үнэтэй байх нь гарцаагүй. Худалдан авагчид өнгө, дотоод засал, суудал, обудны загвар зэрэг хувийн тохиргооны өргөн сонголтыг хүлээж болно. Замын гүйцэтгэлд илүү чиглэсэн Assetto Fiorano багц ч мөн санал болгогдож байна.

Эх сурвалж: Autoblog

What do you think?

Хиймэл оюун ухаан Европын хамгийн аюултай галт уулын доорх идэвхжилтийг илрүүлэв

Хиймэл оюун ухаан Европын хамгийн аюултай галт уулын доорх идэвхжилтийг илрүүлэв

Кам Реддиш Литвийн BC Šiauliai багт нэгдэхээр боллоо

Кам Реддиш Литвийн BC Šiauliai багт нэгдэхээр боллоо