NBA 2026 оны All-Star санал хураалтын эхний дүнгээр Баруун бүсд Лука Дончич, Дорнод бүсэд Жианнис Антетокунмпо тус тус тэргүүлж буйг лиг мэдээлэв. Дончич нийт 1,249,518 санал авч бүх тоглогчдыг манлайлсан бөгөөд 2026 оны 2-р сард Даллас Маверикс-оос Лос Анжелес Лейкерс рүү солигдсоноос хойш нэр хүнд нь нэмэгдсэн нь саналд шууд нөлөөлжээ.
Баруун бүсэд Дончичийн араас Денвер Наггетс-ын Никола Йокич 1,128,962, Голдэн Стэйт Уорриорс-ын Стефен Карри 1,031,455 саналаар бичигдэв. Топ 5-ыг Оклахома Сити Тандер-ын Шай Гилжес-Александр (878,621) болон Сан Антонио Спөрс-ын Виктор Вембаньяма (769,362) гүйцээсэн байна.
Дорнод бүсэд Жианнис Антетокунмпо 1,192,296 саналтайгаар тэргүүлж, Филаделфи 76ерс-ын Тайриз Макси 1,072,449-өөр удаалав. Нью-Йорк Никс-ын Жэйлэн Брансон (1,040,601), Детройт Пистонс-ын Кэйд Каннингэм (1,000,171), Кливлэнд Кавальерс-ын Донован Митчелл (851,155) нар эхний тавд багтжээ.
Фенүүдийн санал (NBA App, NBA.com) эцсийн дүнгийн 50%-ийг бүрдүүлж, үлдсэн 50%-ийг одоогийн NBA тоглогчид (25%) болон медиа саналын самбар (25%) хуваан тооцож бүс бүрийн гарааны тавтыг тодруулна. Дараагийн “3-for-1 Day” нь 12-р сарын 30-нд тохиож, тухайн өдөр өгсөн санал тус бүр гурваар тооцогдох бөгөөд шинэчилсэн фан дүн 2026 оны 1-р сарын 6-нд гарна.
2026 оны NBA All-Star тоглолт шинэ форматаар болж, гурван баг тойргийн системээр өрсөлдөнө: АНУ-ын тоглогчдоос бүрдсэн хоёр баг, олон улсын тоглогчдоос бүрдэх “Дэлхийн” баг. Тэмцээн нийт дөрвөн 12 минутын тоглолтоор явагдаж, 2-р сарын 15-ны Ням гарагт Калифорни мужийн Инглвүүд дахь Intuit Dome-оос 05:00 (ET)-д NBC, Peacock сувгуудаар шууд дамжуулна.
Топ 20 санал авсан тоглогчид
Баруун бүс:
- Лука Дончич (Лос Анжелес Лейкерс) – 1,249,518
- Никола Йокич (Денвер Наггетс) – 1,128,962
- Стефен Карри (Голдэн Стэйт Уорриорс) – 1,031,455
- Шай Гилжес-Александр (Оклахома Сити Тандер) – 878,621
- Виктор Вембаньяма (Сан Антонио Спөрс) – 769,362
- Энтони Эдвардс (Миннесота Тимбервулвс) – 650,085
- Дени Авдижа (Портлэнд Трэйл Блэйзэрс) – 606,299
- Кэвин Дурант (Хьюстон Рокетс) – 548,754
- Леброн Жэймс (Лос Анжелес Лейкерс) – 536,555
- Остин Рийвс (Лос Анжелес Лейкерс) – 405,379
- Алперэн Шэнгүн (Хьюстон Рокетс) – 309,346
- Жэймс Хардэн (Лос Анжелес Клипперс) – 215,301
- Энтони Дэвис (Даллас Маверикс) – 144,178
- Жамал Мюррэй (Денвер Наггетс) – 130,656
- Девин Бүүкэр (Финикс Санс) – 121,123
- Лаури Маркканэн (Юта Жазз) – 112,209
- Жимми Батлер III (Голдэн Стэйт Уорриорс) – 111,411
- Стефон Касл (Сан Антонио Спөрс) – 93,133
- Чет Холмгрэн (Оклахома Сити Тандер) – 92,210
- Кавай Ленард (Лос Анжелес Клипперс) – 85,325
Дорнод бүс:
- Жианнис Антетокунмпо (Милуоки Бакс) – 1,192,296
- Тайриз Макси (Филаделфи 76ерс) – 1,072,449
- Жэйлэн Брансон (Нью-Йорк Никс) – 1,040,601
- Кэйд Каннингэм (Детройт Пистонс) – 1,000,171
- Донован Митчелл (Кливлэнд Кавальерс) – 851,155
- Жэйлэн Браун (Бостон Сэлтикс) – 808,276
- Карл-Энтони Таунс (Нью-Йорк Никс) – 510,577
- Жэйлэн Жонсон (Атланта Хокс) – 302,367
- Паскаль Сиакам (Индиана Пэйсерс) – 155,910
- Майкл Портер Жр. (Бруклин Нетс) – 150,370
- Ламело Болл (Шарлотт Хорнетс) – 135,236
- Брэндон Ингрэм (Торонто Рэпторс) – 130,618
- ОЖИ Ануноби (Нью-Йорк Никс) – 123,549
- Жош Гидди (Чикаго Буллс) – 115,000
- Микал Брижэс (Нью-Йорк Никс) – 113,939
- Жош Харт (Нью-Йорк Никс) – 106,037
- Жоел Эмбийд (Филаделфи 76ерс) – 102,017
- Норман Пауэлл (Майами Хит) – 100,380
- Паоло Банкеро (Орландо Мэжик) – 99,585
- Франц Вагнер (Орландо Мэжик) – 98,834






