Астон Вилла: Эмери “Эмирэйтс”-д хийх тоглолтыг хамгийн том сорилт гэж нэрлэлээ

Унай Эмери Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд Арсеналтай хийх зочлон тоглолтыг энэ улирлын хамгийн том шалгалт гэж тодорхойллоо. Астон Вилла өнгөрсөн амралтын өдөр Челсигийн талбайд 2-1-ээр эргэн ирэлт хийж хожсоноор хүснэгтийн тэргүүлэгч Арсеналаас ердөө гурван онооны зөрүүтэй болсон. Мөн бүх тэмцээнийг нийлүүлбэл тэд 11 дараалан хожоод байна.

Хоёр багийн сүүлийн уулзалт энэ сарын эхээр Вилла Паркт болж, Астон Вилла 2-1-ээр гайхалтай ялалт байгуулсан. Тухайн тоглолтод Эми Буэндиагийн тоглолтын төгсгөлд оруулсан гоол шийдвэр болсон юм. Гэхдээ Эмери энэ удаа Эмирейтст илүү хатуу, өөр хэмнэлтэй тоглолт өрнөнө гэж үзжээ.

Эмери Арсеналыг тактик, тоглолтын бүтэц, стандарт байдлуудаар өрсөлдөгчөө шахаж чаддаг өндөр түвшний баг гэдгийг онцолсон байна. Түүний хэлснээр өөрийн талбайдаа тоглох Арсенал хөгжөөн дэмжигчдийн уур амьсгалаас эрч авч, илүү хүчтэй харагдах тул Вилла хамгийн сайн хамтын ажиллагаа, хувь тоглогчдын дуэль, сэтгэлзүйгээ бүрэн дайчлах шаардлагатай. Түүнчлэн Виллагийн бүрэлдэхүүнд тоглолт өнжих магадлалтай тоглогчид байгаа нь сорилтыг нэмэгдүүлж байна.

Арсенал улирлын аваргын гол фаворит хэвээр гэж Эмери үзжээ. Кай Хаверц, Габриэл Жезус зэрэг гэмтлээс эргэн ирж буй тоглогчид нэмэгдсэнээр тэдний сонголт тэлж, багийн хүч улам зузаарч байгаа аж. Гэсэн ч Астон Вилла өөрсдийн тактик, тоглогчдын сэтгэлзүйн бэлтгэлдээ тулгуурлан хүндхэн тулаанд боломжоо хайж, улирлын “дахин” хожлыг онилон Лондон руу мордож байна.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here