Эвертон өөрийн талбайдаа Борнмутын эсрэг тоглолтын эхний хагаст илүү тоглож, Жеймс Гарнерийн чөлөөт цохилтоор боломж бүрдүүлсэн ч хаалганд гоол оруулж чадсангүй. Гэсэн ч торгуулийн талбайд Райан Жаррад Брантвейтийг зогсоосны дараа Илиман Ндиайе торгуулийн цохилтоор гоол оруулж, Эвертонд тэргүүлэл авчирсан юм.
Харин хоёрдугаар хагаст Борнмут тоглолтын хэмнэлийг бүрэн өөрчилж, илүү идэвхтэй тоглож эхэллээ. 61 дэх минутад Адриен Труффертийн дамжуулалтаар Райан толгойгоор гоол оруулж, тоог тэнцүүлэв. Удалгүй Жеймс Хилл холын чөлөөт цохилтоор Амин Адлитэй дамжуулалт өгч, Адли хоосон хаалганд бөмбөг оруулснаар Борнмут тэргүүллийг авсан байна.
Тоглолтын төгсгөлд Жэйк О’Брайен улаан хуудас авч, Эвертон 10 тоглогчтой үлдсэн ч тэд Борнмутын довтолгоог зогсоож чадсангүй.
Тоглолтын дараа Борнмутын дасгалжуулагч Андони Ираола багийнхаа гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн ч, өмнөх тоглолтуудтай харьцуулахад тоглолтын чанарт сэтгэл дундуур байгаагаа мөн дурдлаа.
"I don’t think he’s someone affected by the pressure" 🧠
— Football on TNT Sports (@footballontnt) February 10, 2026
Andoni Iraola was very pleased with what he saw from Rayan as AFC Bournemouth picked up the win this evening ⭐️
🎙️ @msmith850 | 📺 @tntsports & @discoveryplusUK pic.twitter.com/IszdJBrbEF