Latest stories

  • in

    Японд шинэ үеийн «бартаат замын» Suzuki Spacia худалдаанд гарлаа – Moto.mn (www.moto.mn)

    Suzuki Motor компани 9 р сарын 20 ноос эхлэн Японы дотоодын зах зээлд шинэ үеийн Spacia Gear кей карыг санал болгож эхэллээ Машины концепц өөрчлөгдөөгүй энэ загвар нь байгальд амрах аялал зугаалгад дуртай хүмүүст зориулагдсан хэвээр байна. Gear хувилбар нь өнгөрсөн оны эцсээр гарсан шинэ үеийн стандарт Spacia-аас хэд хэдэн загварын ялгаатай. Урд хэсгийн бамперийн хэсэг болон гэрэлнүүд бүрэн шинэчлэгдсэн. Нэгдмэл гэрэлний оронд дугуй хэлбэртэй тусдаа дохио, “манангийн гэрэл” нь ойрын болон алсын гэрлээс салангид болсон.

  • in

    iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (www.buro247.mn)

    Гэрэлтүүлэг гэдэг нь гэрлийг хүссэн зүг рүү тусгахын нэр биш, харин орчны уур амьсгал, гоо үзэмжийг бүрдүүлж, гэрэлтүүлж буй объектод амь оруулдаг хүчирхэг элемент юм. Хотын өнгө төрх, архитектурын хийц, интерьерийн шийдэл, урлагийн бүтээлүүд бүгд зөв гэрэлтүүлгийн ачаар онцгой үзэмжтэй болдог. Тиймээс мэргэжлийн гэрэлтүүлэг нь инженерийн нарийн тооцоолол болон гоо зүйн мэдрэмжийг давхар шингээсэн шийдэл юм. Зөв гэрэлтүүлсэн орчин нь хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлж, тухайн орчны уур амьсгалыг бүхэлд нь өөрчилдөг учраас гэрэл нь өөрөө урлагийн бүтээлийн нэгэн чухал хэсэгт тооцогддог билээ. Тэгвэл гэрэлтүүлгийн салбарт тэргүүлэгчдийн нэгт тооцогддог Италийн iGuzzini брэнд нь Монголд албан ёсоор нэвтрээд зогсохгүй өөрсдийн явуулын шоурүүмээ нээж, хүссэн хүн бүрийг зочлохыг урьж байна. 

  • in ,

    228 Бидний Агаар (www.youtube.com)

    Байгальдаа ээлтэй, хүндээ ээлтэй орчинг бүтээх зорилгын дор Монгол залуус нэгдэж биотехнологи, шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн, бизнесийг бүтээж байна. Бидний шийдэж буй эхний асуудал бол агаарын бохирдол. Цэвэр агаар амьсгалахын тулд бид үнэтэй агаар цэвэршүүлэгч авсан хэр нь солих фильтр олддоггүй гэх мэт олон асуудалтай тулгардаг. Үүнийг шийдэх зорилгоор бид байгальд ээлтэй материал ашигласан агаар цэвэршүүлэгч гаргаад байна.

  • in

    15 тонн жийнс, бэлбэсэн Мадонна, Миланы Загварын 7 хоног юугаараа онцлог бо (ub.life)

    Милан бол дэлхийн загварын нийслэлүүдийн нэг. Энд болдог загварын шоу бусдаасаа өвөрмөц болдог уламжлалтай. Энэ жилийн Миланы Загварын 7 хоног ч ялгаагүй, үзэгчдийг уран бүтээл төдийгүй загвараа үзүүлж байгаа арга маягаараа гайхуулж чадсан юм. Яагаад Ирина Шейк Мадонна шиг болсон, яагаад моделиуд тайзан дээр гар утсаар яриад байв, юуны учир Diesel 15 тонн жийнсэн өөдөс цуглуулав гээд бүгдийг нь тайлбарлаж өгье.

  • in

    Б.ЭНХБААТАР: БИ ДАВИЛУУН, ОНГИРОО, САГСУУ, ЖИЖИГХЭН ЗҮЙЛД БАЯРЛАЖ ТҮҮГЭЭРЭЭ (ergelt.mn)

    Бүтээсэн загвар бүрдээ сэтгэлээ шингээж, тухайн хувцсандаа дурлаж, торгон мэдрэмжээ шингээж урладаг загвар зохион бүтээгч бол Б.Энхбаатар буюу Кадр билээ. “Кадр” брэндийн үүсгэн байгуулагч түүний урласан хувцас тод өнгө, өвөрмөц, хээнцэр загвартай байдгаараа алдартай. Өөрийгөө зогсолтгүй хөдөлгүүртэй зүйрлэдэг тэрбээр энэ цагийн бараг бүх олны танил, нөлөө бүхий хүмүүсийг “хувцаслаад” байгаа билээ.

  • in

    Халаасны алчуурын агуу эхлэл | News.MN (news.mn)

    Халаасны алчуур нь өдөр тутмын хэрэглээнд ашиглагддаг ч нэгэн цагт дээд зиндаа, сурвалжит гарлыг тодорхойлох чухал зүйл байв. Бид бүгдийн мэддэг халаасны алчуур олон жилийн тэртээгээс ашиглагдсан бөгөөд одоо үе шиг нэг ижилхэн хэлбэртэй байгаагүй аж. Тодруулбал, XVI Людовик хаан халаасны алчуурын хэмжээг урт нь өргөнтэйгөө тэнцүү байх ёстой гэж зарлиг гаргаснаас хойш дөрвөлжин хэлбэртэй […]

  • in

    Комиссоос трифт дэлгүүрийн соёл руу шилжих нь (eguur.mn)

    Хүн бүрийн шүүгээнд байх хувцаснууд итгэл үнэмшил эсвэл дурсамж өгүүлдэг, хайртай, дотнын хүн бэлэглэсэн цаашлаад биеийн галбир сайхан харагдуулдаг зэрэг эзнийхээ сэтгэлд ямар ч байр суурийг эзэлсэн байж болно. Гагцхүү өмсөх, харах болгонд дотно сайхан мэдрэмжийг төрүүлдэг болохоор өөрт үнэ цэнтэй байдаг юм. Хүн тийм хувцсаа үнэлж худалдаалах нь бүү хэл ариг гамтай өмсөж, өнгийг нь алдагдуулахгүй гэсэндээ бага угаадаг. Гэвч он цаг өнгөрөхийн хэрээр өнгө нь гандах, урагдах тохиолдол гарна.

Load More
Congratulations. You've reached the end of the internet.