in

PGL Cluj-Napoca тэмцээнд оролцох багууд тодорлоо

The MongolZ, FaZe, Eternal Fire (EF), болон MOUZ зэрэг багууд ирэх хоёрдугаар сард болох тэмцээнд уригдлаа.

PGL Cluj-Napoca тэмцээнд оролцох багууд тодорлоо

PGL нь Valve-ийн Global Standings-аас шалгарсан 16 багийг PGL Cluj-Napoca тэмцээнд урьснаа зарлалаа. 1,250,000 ам.долларын шагналын сантай тэмцээний хэсгийн шат хоёрдугаар сарын 14-нд Бухарест хотын PGL Studio-д эхлэх бөгөөд плей-оффын тоглолтууд хоёрдугаар сарын 21-23-нд BT Arena-д үргэлжилнэ.

Тэмцээнд Valve-ийн дэлхийн чансааны шилдэг 5 багийн хоёр баг болох The MongolZ болон FaZe, мөн түүнчлэн MOUZ, Eternal Fire, Falcons зэрэг топ 10-д багтсан багууд оролцох юм.

Бразилын фэнүүд FURIA, paiN, MIBR гэсэн гурван багийг дэмжих боломжтой бол Хойд Америкийн фэнүүд Complexity болон Wildcard багуудыг дагах боломжтой.

Мөн Astralis, Virtus.pro, 3DMAX, BIG, SAW болон Австралийн шилдэг баг FlyQuest зэрэг бусад багууд тэмцээнд оролцохоор болжээ.

Эдгээр багуудын зарим нь аль хэдийн BLAST Bounty Season 1 тэмцээнд улирлын нээлтээ хийгээд байгаа бөгөөд Eternal Fire баг тэмцээний хамгийн сонирхолтой мөчүүдийн нэг болох “best-of-five” форматын финалд хүрсэн ч Danil “donk” Kryshkovets болон Spirit багт ялагдсан байна.

Фэнүүд эдгээр багуудыг Румын руу явахаас өмнө нэгдүгээр сарын 29-нд эхлэх IEM Katowice тэмцээнд үзэх боломжтой. Энэ тэмцээнд бүх 16 баг эхний шат эсвэл хэсгийн шатанд оролцохоор хуваарилагдсан байна.

Багийн жагсаалт:

FaZe
MOUZ
Eternal Fire
The MongolZ
FURIA
Falcons
paiN
Astralis

MIBR
Virtus.pro
3DMAX
Wildcard
BIG
FlyQuest
Complexity
SAW

hltv.org

What do you think?

18 Points
Upvote Downvote

Leave a Reply

DeepSeek нээлттэй эхийн кодтой (Open-source) дүрс үүсгэгчээ танилцуулж, Америкийн технологийн салбарт донсолгоо үүсгэлээ

DeepSeek нээлттэй эхийн кодтой (Open-source) дүрс үүсгэгчээ танилцуулж, Америкийн технологийн салбарт донсолгоо үүсгэлээ

Челсигийн хамгаалагч Вейга Ювентус руу шилжив

Челсигийн хамгаалагч Вейга Ювентус руу шилжив