Финикс Санз баг Майк Буденхольцерыг орлох шинэ ахлах дасгалжуулагчаар анх удаа баг удирдах хүн томилно гэж таамаглагдаж байсан ч энэ удаа олон хувилбар судалж байгаа аж. Тэд NBA-ийн плейоффт оролцож буй туслах дасгалжуулагч нарыг ч багтаасан өргөн хүрээтэй хайлт хийж байна.
Шинээр томилогдсон ерөнхий менежер Браян Грегори туршлагатай дасгалжуулагч авчрах хувилбарыг ч судалж буй бөгөөд энэ хүрээнд Нью Орлеанс Пеликанс багийн туслах дасгалжуулагч Жеймс Боррего, Милуоки Бакс багийн туслах дасгалжуулагч Дэйв Йоргер нар нэр дэвшигчдийн тоонд орж ирээд байна.
Жеймс Боррего 2018–2022 онд Шарлотт Хорнетс багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд 2015 онд Орландо Мэжик багийн түр орлон гүйцэтгэгч дасгалжуулагчаар ч ажиллаж байжээ.
Харин Дэйв Йоргер нь 2013–2016 онд Мемфис Гриззлис, 2016–2019 онд Сакраменто Кингс багийг удирдаж байсан туршлагатай.