The MongolZ баг GamerLegion-ыг 2:0 харьцаагаар хожиж, Spodek Arena-д өрсөлдөх эрхээ авлаа. Ингэснээр тэд оны анхны тэмцээндээ плей-оффын шатанд шалгарч чадлаа.
GamerLegion Nuke дээр хүчтэй эсэргүүцэл үзүүлж, Т талдаа удаан эхэлсэн ч таван раундыг авч чадсан. Европын холимог бүрэлдэхүүн CT талдаа гар бууны round-аа хожлоор амжилттай эхлүүлсэн ч The MongolZ-ийн хагас худалдан авалттай round-д ялагдсанаар давуу байдлаа алдаж, улмаар мапыг өгөхөд хүрсэн.
Mirage дээр The MongolZ бүрэн давамгайлсан тоглолт үзүүлэв. GamerLegion эхний хагаст The MongolZ-ийн А тал руу хийсэн олон янзын дайралтыг тогтоож чадсангүй. Зөвхөн Erik “ztr” Gustafsson-ийн хэд хэдэн clutch тэдэнд амьд үлдэх боломж өгсөн ч round-ын хагас дуусахад илүү зүйл хийж чадсангүй.
The MongolZ өөрсдийн хамгаалалтад эрчтэй эхлэн, сэргэлэн retake-үүдээр тоглолтыг хянаж, цувралыг төвөггүй хаалаа.
Одоо The MongolZ дараагийн тоглолтдоо Spirit болон Natus Vincere-ийн ялсан багийг хожиж чадвал плей-оффын эхний шатыг алгасах боломжтой. Харин GamerLegion доод хэсгээс Astralis болон FURIA-ийн ялсан багтай тоглож, плей-оффын эрхийн төлөө үргэлжлүүлэн өрсөлдөнө.
The MongolZ хурдаа авч эхэллээ
Мөнхболд “Senzu” Азбаярын бэртлийн улмаас улирлаа хожуу эхлүүлсэн The MongolZ Katowice-ийн эхний тоглолтоо Liquid-ийн эсрэг бага зэрэг муу эхлүүлсэн.
Харин GamerLegion-ы эсрэг тэд илүү сайжирч, Nuke дээр хүчтэй эсэргүүцлийг даван гарсны дараа Mirage дээр цувралыг төвөггүй хаалаа.
Өнгөрсөн жил дэлхийн топ 10-д багтаж чадсан The MongolZ энэ жил дараагийн түвшинд хүрч чадах эсэхийг олон хүн ажиглаж байна. Spirit эсвэл Natus Vincere-ийн эсрэг хийх тоглолт нь тэднийг 2025 онд томоохон цомын төлөө өрсөлдөхүйц баг болохыг батлах анхны боломж байх болно.
Залуу тоглогчдоос бүрдсэн GamerLegion сайжирсаар байна
Ashley “ash” Battye-ийн GamerLegion-ыг шинэ бүрэлдэхүүнээр байнга сэргээж, залуу тоглогчдыг хөгжүүлж байгаа нь олон нийтийн талархлыг хүлээсээр байна. Өнөөгийн бүрэлдэхүүн ч ялгаагүй бөгөөд хэрэв Nuke-ийн хоёрдугаар хагаст хагас худалдан авалттай round-д ялагдаагүй бол ялалт байгуулах боломжтой байлаа.
Fredrik “REZ” Sterner Ninjas in Pyjamas-аас ирснээсээ хойш шинэ эрч хүчтэй тоглож байгаа бөгөөд Nuke дээр 1v3 clutch хийж, онцгой байлаа. Түүний хамтрагч, энэ улиралд багт нэгдсэн Oldřich “PR” Nový топ түвшний CS-д сайн дасан зохицож байгаа ч зарим тохиолдолд, ялангуяа Nuke дээр Door-г хамгаалахдаа дутагдалтай талууд гаргав.
Гэсэн хэдий ч GamerLegion ирээдүйтэй харагдаж байна. Тэд Astralis эсвэл FURIA-тай хийх тоглолтоо итгэлтэйгээр хүлээж байгаа бөгөөд хэрэв дээр дурдсан алдаануудаа засч чадвал энэ улирлын турш сайн үр дүнд хүрэх боломжтой.
hltv.org